Дөрвийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.
Гурвын даваанд дархан аварга А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаярыг амлан барилдаж тахимаа өгсөн. Тиймээс Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат нар баруун зүүн жигүүрийг манлайлан гарч ирсэн. Дөрвийн даваа оноолтоор олон сонирхолтой барилдаан гарах нь дамжиггүй юм.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ