Соёолон барианд орлоо

Их Монгол улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ойн баяр их наадмын хурдан соёолон хэдхэн хормын өмнө барианд орлоо. Газар газрын 254 шандаст хүлэг тоосоо өргөж, Архангай аймгийн Ихтамир сумын уяач Гантөмөрийн Тэмүүлэнгийн халтар түрүүлэн ирж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Халтар үрээ даагандаа улс түрүүлж байсан хурдан хүлэг юм.
Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУ-ын том манлай уяач Д.Ононгийн зээрд хурдалжээ.
Харин айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Ж.Бат-Эрдэнэгийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Туваанжавын Гантөмөрийн буурал, айргийн тавдДорнод аймгийн Баяндун сумын харьяат П.Цэвэгмэдийн хул,тус тус хурдлан ирж, уясан эзэн унасан хүүхэд, наадамчин олноо цэнгүүллээ.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ