Шарга даага торгон жолоо өргүүлэв

Хүй долоон худагт дааганы уралдаан болж, 280 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга даага түрүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хээр, гуравт Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ж.Батзандангийн хул даага, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хүрэн зээрд даага хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ