Аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар нар тав давлаа

Тавын давааны барилдаан үргэлжилж байна. Олон сайхан барилдаанууд болж наадамчин олныг шуугиулж таамаг ихээхэн өөрчлөгдөж байна. Энэ жилийн наадмын түрүү магнайгаар тодрох бөхчүүдийн нэрсийг яах аргагүй түүчээлж байсан Г.Эрхэмбаяр аварга Ш.Жаргалсайхан начныг гурав дахь жилдээ амлаж барилдаад өвдөг шороодсон юм.

Мөн улсын аварга С.Мөнхбат аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Баасандоржоор, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан н.Бадарчаар, улсын гарьд Д.Рагчаа улсын начин Л.Нямсүрэнгээр, улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Ч.Баянмөнхөөр, улсын гарьд Б.Гончигдамба улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр, улсын заан Ч.Санжаадамба улсын харцага Н.Түвшинбаяраар, улсын начин Р.Пүрэвдагва улсын заан Б.Батмөнхөөр, улсын харцага Н.Батсуурь улсын харцага Ө.Бат-Оршихоор тус тус тав давж төрийн их наадамдаа шөвгөрөөд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ