Улсын хүчит залуу гарьдууд өнгөлөг байна

Тавын давааны барилдаан үргэлжилж байна. Олон сайхан барилдаанууд болж наадамчин олныг шуугиулж таамаг ихээхэн өөрчлөгдөж байна.
Мөн улсын аварга С.Мөнхбат аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Баасандоржоор, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан н.Бадарчаар тус тус тав даваад байгаа бол улсын залуу гарьдууд өнгөтэй, хүчтэй бэлтгэл сайтай байгаагаа харуулж учраа бөхчүүдээ өвдөг шороодууллаа. Энэ жилийн цагаан сарын барилдаанд сайхан барилдаж түрүүлсэн улсын гарьд Д.Рагчаа улсын начин Л.Нямсүрэнгээр, улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Ч.Баянмөнхөөр, улсын гарьд Б.Гончигдамба улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тус тус тав давж төрийн их наадамдаа шөвгөрөөд байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ