Улсын заан Ч.Санжаадамба олимпийн аваргыг өвдөг шороодууллаа

Тавын даваанд наадмын таамгийг өөрчилж наадамчин олныг уулга алдуулсан олон сайхан барилдаанууд болж байна. Үүний нэг нь улсын заан Ч.Санжаадамбын барилдаан юм.

Заан энэ даваанд олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаярыг амлаж авсан. Улсын заан олимпийн аварга хоёрын барилдаан наадамчин олны анхаарлыг ихэд татсаны эцэст улсын бяраар илүүрхэн учраа бөхөө өвдөг шороодууллаа.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ