Ш.Жаргалсайхан хоёр аваргаар дараалан даваа авлаа

Зургаагийн давааны барилдаан өндөрлөх гэж байна. Энэ давааг шуугиулсан барилдаан дөнгөж сая боллоо. Өмнөх даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулж тав давсан улсын начин Ш.Жаргалсайхан улсын аварга С.Мөнхбатын хөлд орж унагалаа. Ийнхүү улсын начин Ш.Жаргалсайхан тав, зургаагийн даваанд хоёр аваргыг дараалан өвдөг шороодуулж сайхан барилдаан үзүүлж наадамчин олноо баясгаж байна.

Мөн Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Н.Адьяабатаар, Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Батчулуунаар, Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Л.Лха-Очироор, Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Б.Суманчулуунаар, Улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан Бадамсүрэнгээр тус тус зургаа даваад байна.

Тавын даваанд тунаж харцага Ц.Содномдоржийг өвдөг шороодуулсанулсын начин Б.Пүрэвсайхан Улсын арслан Д.Азжаргалыг энэ даваанд давсан юм. Энэ даваанд тунасан Улсын харцага Н.Батсуурь улсын начин Р.Пүрэвдагва нарын барилдаан үргэлжилж байна.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ