Ш.Жаргалсайхан заан цолны болзол хангалаа

Долоогийн даваа эхлээд удаагүй байхад улсын арслан Х.Мөнхбаатарт амлуулсан улсын начин Ш.Жаргалсайхан тахимдах мэхээр арсланг өвдөг шороодуулж наадамчин олныг шуугиулж байна.
Ш.Жаргалсайхан тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг давж начин цолоо баталж, зургаагийн даваанд аварга С.Мөнхбатыг давж харцага цолны болзол хангаад байсан юм.
Ийнхүү тэрээр энэ жилийн наадмын таамгийг өөрчилсөн, наадамчин олныг хамгийн ихээр баясгасан барилдаануудыг үзүүлж заан цолны болзол ханган шөвгийн дөрөвт үлдээд байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ