Н.Ганбаатар гарьд улсын начин Б.Пүрэвсайханаар долоо давав

Долоогийн давааны барилдаан дундаа орж байна. Дөнгөж сая Монгол Улсын гарьд Н.Ганбаатар улсын начин, харцага цолны болзол хангаад буй Б.Пүрэвсайханаар давж шөвгийн дөрөвт үлдлээ. Гарьд арал чацаа ашиглан дан шуудагны барьцнаас шахаж татаад давсан юм. Улсын гарьд Н.Ганбаатарыг энэ жилийн наадамд гойд сайн бэлтгэлтэй байгаа тухай бөхийн хорхойтнуудын яриа оргүй үг биш болохыг батлаж гарьд ийнхүү төрийнхөө наадамд шөвгөрч байна.
Улсын гарьд Д.Рагчаа улсын харцага Н.Батсуурь, Улсын гарьд Б.Гончигдамба улсын заан Ч.Санжаадамба нарын барилдаан үргэлжилж байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ