Ч.Санжаадамба заан, Н.Батсуурь харцага нар долоо давж шөвгөрөв

Улсын заан Ч.Санжаадамба улсын гарьд Б.Гончигдамба нарын барилдаан маргаантай болсноор хөлийн цэц хуралдаж гарьдын өвдөг түрүүлж өвдөглөсөн хэмээн шийдсэнээр Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба долоо давж шөвгийн дөрөвт үлдээд байна. Мөн улсын харцага Н.Батсуурь улсын гарьд Д.Рагчааг өвдөг шороодуулснаар шинээр мэндэлсэн хоёр дахь заан цолтон болсноор долоогийн даваа өндөрлөлөө.
Долоогийн давааны даваа унааны байдал:
- Улсын арслан Х.Мөнхбаатар Улсын начин Ш.Жаргалсайхан,
- Улсын гарьд Д.Рагчаа Улсын харцага Н.Батсуурь,
- Улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Б.Пүрэвсайханг тус тус амлаж,
- Улсын гарьд Б.Гончигдамба Улсын заан Ч.Санжаадамба нар энэ даваанд туналаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ