Ш.Жаргалсайхан үзүүр түрүүнд үлдээд байна

Энэ жилийн наадамд од нь гийсэн бөх бол яах аргагүй улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханыг гэж хэлж болохоор байна.
Тэрээр наймын даваанд амлаж барилдсан улсын гарьд Н.Ганбаатарыг тахимдах мэхээр давж улсын гарьд цолны болзлыг хангаж байна.
Ш.Жаргалсайхан начин тавын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг, зургаагийн даваан С.Мөнхбат аваргыг, долоогийн даваанд Х.Мөнхбаатар арсланг унагаж наадамчин олныг баясгаад байгаа. Тэрээр аварга арслангуудыг тахимдах мэхээр өвдөг шороодуулан ийнхүү төрийн наадмынхаа үзүүр түрүүнд үлдээд байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ