Н.Батсуурь харцага Ч.Санжаадамба заанаар найм давж үзүүр түрүүнд үлдэв

Энэ жилийн наадамд эр бяр нь тэгширч, бэлтгэл нь ханасан олон өндөр цолтнуудыг дараалан өвдөг шороодуулж буй хоёр бөх байна.
Улсын начин Ш.Жаргалсайхан аварга, арслан, гарьдуудыг тавын даваанаас эхлэн өвдөг шороодуулж гарьд цолны болзол ханган улсын наадамдаа үзүүр түрүү булаалдахаар үлдээд байгаа.
Тэгвэл дөнгөж саяхан улсын харцага Н.Батсуурь улсын заан Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулж гарьд цолны болзол ханган үзүүр түрүүнд үлдээд байна.
Ийнхүү улсын харцага Н.Батсуурь, улсын начин Ш.Жаргалсайхан нар төрийн наадмын түрүүг булаалдахаар есийн даваанд шалгарч үлдээд байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ