Н.Батсуурь түрүүлж, Ш.Жаргалсайхан үзүүрлэв

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд улсын харцага Намсрайжавын Батсуурь, улсын начин Ширбазарын Жаргалсайхан нар шалгаран үлдэж харцага давснаар ийнхүү төрийн их баяр наадамдаа түрүүлж Монгол Улсын арслан цолны болзол хангалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж найм даван үзүүрлэсэн Ширбазарын Жаргалсайханд улсын гарьд цол, ес даван түрүүлсэн Намсрайжавын Батсуурьд улсын арслан цол олгож байна.
Н.Батсуурь нь тавын даваанд улсын харцага Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын начин Р.Пүрэвдагвыг, долоогийн даваанд улсын гарьд Д.Рагчааг, наймын даваанд улсын заан Ч.Санжаадамбыг есийн даваанд тус тус өвдөг шороодуулж төрийн наадамдаа анх удаагаа түрүүлж байгаа бол улсын начин Ш.Жаргалсайхан тавын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг, зургаагийн даваанд С.Мөнхбат аваргыг, долоогийн даваанд Х.Мөнхбаатар арсланг, наймын даваанд Н.Ганбаатар гарьдыг тус тус өвдөг шороодуулж үзүүрлээд байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ