С.Чинзориг ууртай байна


АН адилхан дэвшээд азаа үзсэн аавын хүүг алаг үзэж байгаа баримтууд зарим хүмүүсийг бахардуулах дөхөж байгаа. Харсаар үзсээр суутал хамгийн олон санал авсан мөртөө УИХ-ын гишүүний суудал ч үгүй сул ганхаж яваадаа МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн С.Чинзориг нэлээд цухалдангуй төрийн ордноор ороод гарлаа. Тэр улс төр хэмээх учир нь олдохгүй нурманд шигдэж, настай ээжээ хүртэл алдаад байгаа билээ. Цул байцгааж, шударга бус явдалтай тэмцэж хөдөлгөөнд ороод байгаа МАН-ынхан ч маш ууртай байгаа нь мэдээж. Юм юман дээр илүүрхэж, идсэн ууснаа мартсан эзэгнэгч намыг элэгдэж унагах төлөвлөгөөгөө МАН-ынхан их л шаргуу ярилцаж байгаа гэх юм. Харин энэ 7 хоногт Д.Сумъяабазарыгаа сугадаж гаргачихаад, дараа нь С.Чинзоригийгоо чимээгүйхэн шиг суудалд нь залах чин санаа байвч сачий нь хүрэхгүй байх шиг байна. Уг нь шударга явдлаа харвал С.Чинзориг 6000 саналаар илүүрхэж, илт давуу байдлаар ялсан. Сонгуулийн өмнөх рейтингийн судалгаагаар С.Чинзориг ч цээжинд явсан. Тэрээр одоогийн байдлаар Захиргааны хэргийн шүүхэд дахин хандаад байгаа юм. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад АН ийнхүү хүч түрэн, асуудлыг хүчээр шийдэх гэж муйхарлаж байгаад ард түмэн ам муутай байгаа юм.
Эх сурвалж: Aravt.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ