“Алтан хаалга” барьсан түүхээс

“Алтан хаалга” гүүр бараг ная шахам жил Сан-Франциско хотын хамгийн нэрд гарсан дурсгалт газрын нэг, дэлхийд хамгийн их танигдсан гүүрийн нэг болж байна. Гүүр барих ажил 1933 оны нэгдүгээр сарын 5-нд эхлэж, дөрвөн жил гаруйн дараа 1937 оны тавдугаар сарын 27-нд явган зорчигчдод, нэг хоногийн дараа тээврийн хэрэгслүүдэд нээлттэй болжээ. Гүүр барих үед авсан сонирхолтой түүхэн зургийг таны анхааралд толилуулж байна.
1933 онд үйлдвэрлэгдсэн “Пэкард” (Packard) машинтай эр “Алтан хаалга” гүүр барьж эхлэх үед Өмнөд Цамхгийн барилгын шатан дээр, 1933 оны наймдугаар сар.
Гүүр барих үеийн Марин цамхгийн байдал, 1934 он.
Хоёр ажилчин далайн түвшнээс 220 метрийн өндөрт Марин цамхгийн орой дахь хөндлөвч дам нуруун дээр, 1934 он.
Марин болон Сан-Франциског холбодог “Алтан гүүр” барьж байх үеийн нэг тулгуур, 1935 он.
Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр барьж байх үеийн барилгын ажил, барагцаалвал 1935 он.
№ 1 багана, хойд, өмнөд цамхаг, 1935 оны дөрөвдүгээр сар.
Бэхэлгээчид өмнөд цамхагт бэхлэгээ хийж байгаа нь, 1935 он.
Гүүр барьж байх үеийн Марины орон сууцны хороолол болон Президиопарк. Гэрэл зургийн доод төв хэсэгт Дүрслэх урлагийн ордон харагдаж байна, 1935 он.
Гүүрний ерөнхий инженер Жозеф Стросс, ерөнхий инженерийн туслах Уильям Пэйн нар гүүр барих тэр газарт анхны кабель тавих үед гүүрийн нарийн ширийн асуудлыг хэлэлцэж байгаа нь, 1935 он.
Замын даланг тогтоохын тулд багцлахын өмнөх гүүрний хоёр цамхагийн хоорондох дүүжин татлагууд, барагцаалвал 1935 он.
Ажилчид гүүрний өмнөд цамхаг барих үед сүүлчийн ажлыг гүйцэтгэж байгаа нь, 1935 он.
Гүүрний татлагуудыг бэхлэж байгаа нь, 1930-аад он.
Ажилчидгүүрний татлагуудыг бэхлэж байгаа нь, барагцаалвал 1936 он.
Замын далан тавьж байх үеийн барилгын ажил, 1937 он.
Гүүрний дээрээс авсан гэрэл зурагт явган зорчигчид болон машинууд харагдаж байна, барагцаалвал 1937 он.
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц машин явуулахаар гүүрийг нээх арга хэмжээний үеэр “Алтан гүүр”-эн доогуур явж байгаа нь, 1937 оны тавдугаар сарын 28.
Хэвлэлийн төлөөлөгчдийн машинууд гүүрний албан ёсны нээлтийн өмнө шинэ гүүрэн дээгүүр явж байна, 1937 оны тавдугаар сарын 24.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ