Украины тэргүүн хатагтайн тухай сонирхолтой баримтууд

Украин улс шинэ төрийн тэргүүнтэй болсны дараа тус орны тэргүүн хатагтайг хүмүүс сониучирхаж эхэлжээ. Украины ерөнхийлөгчийн гэргий амьдралд ямар хүн бэ?
Марина Порошенко (Переведенцова)бол дээдсийн хүрээллэнгийн элдэв арга хэмжээнд нөхрийнхөө хамт л оролцдог байна.
Намтар
Хатагтай 1962 онд төржээ.
Тэр Петрээс гурван насаар эгч. Марина Порошенкогийн эцэг нь ЗСБН Украины Улсын Эрүүлийг хамгаалахын орлогч сайдын албан хашижбайж. Марина Порошенко зүрх-судасны их эмч, анагаах ухааны дэд эрдэмтэн (дашрамд дурдахад, тусгаар тогтносон
Украинд анхны диссертац хамгаалжээ) юм. Тухайн үедээ гэр бүлийн амьдралын үүднээс албан тушаал хашихаас татгалзан, үр хүүхдээ хүмүүжүүлж байсан бөгөөд тэднийх дөрвөн хүүхэдтэй.
Том хүү Алексей 29 настай (ноднин жил гэрлэсэн),хоёр ихэр охин Евгения, Александра 14 настай, харин бага хүү нь 13-тай.
Ертөнцийг үзэх үзэл
Евромайданы хэрэг явдлыг хүртэл Марина Москвагийн тэргүүн хамбын газрын Украины үнэн алдартны шашны сүмийн мөргөлчин байжээ.
Нөхөр, үр хүүхдүүддээ санаа тавих төдийгүй, юм оёх, нэхэх, хоол хийх нь түүний дуртай ажил төрлийн тоонд ордог байна.
Марина нөхрийнхөө хамт “Оны хүн” шалгаруулах ёслол, “Мистецкий Арсенал”-ын үзэсгэлэнд тогтмол очдог. Гэрт улс төр хэзээ ч ярилцахгүй байх нь Порошенкогийн гэр бүлийн гол дүрэм гэнэ.
Сэтгэл зүйн хөрөг
Маринад “Тэргүүн хатагтай” гэсэн нэр томъёо таалагддаггүй байна.“Би энэ холбоо үгэнд маш дургүй. Энэ нь онцгой, тасархай гэсэн утгга агуулдаг. Тэргүүн гэдэг нь ганцаархнаа, зай барьсан байдалтай гэсэн үг юм”.
“Би нөхөртөө туслахад бэлэн байна, ингэхл хамгийн гол.Өдөр бүр үүсэх тэр бүх асуудлыг ханцуй шамлан шийдэж, нөхрийнхөө дэргэд байх болно” гэж Марина нэг ярилцлагадаа тэмдэглэсэн байдаг.
Амралт
Тэднийх бүх гол баярыг хамтдаа тэмдэглэдэг. Петр Порошенко төрсөн өдрөөр нь гэргийдээ аялах эрхийн бичиг бэлэглэдэг гэнэ.Тэд гэр бүлээрээ аялах их дуртай бөгөөд дэлхийн хагасыг туулжээ.
Марина идэвхтэй амрахыг илүүд үздэг хүн. Зун танилцах аяллаар явж, өвөл нь цанаар гулгадаг байна.
Хайр сэтгэл
Украины тэргүүн хатагтай их сургуулийн өвлийн амралт дууссаны дарааоюутны дискотек дээр Петр Порошенкотой танилцжээ.
Энэ үед тэд анхны харцаар л дурлалцсан гэж Марина хэвлэлийнхэнд ярьдаг байна.
“Би түүгээр маш их бахархаж, түүний өмөг түшгийг ямагт мэдэрч ирсэн юм” гэж Марина хэлсэн байдаг.
Петр Порошенко жүдогийн спортын мастер. Ирээдүйн эхнэр, нөхөр хоёр танилцсанаасаа хойш хагас жилийн дараа л уулзаж учирч эхлэжээ.Тэд ургац хураахаар хамтралд явцгаасан байна.
Нэг жилийн дараа Марина, Петр хоёр гэрлэхээр шийджээ.
Гэвч Иргэний гэр бүл бүртгэх газарт өргөдөл өгснөөсхойш яг нэг долоо хоногийн дараа Петр Алексеевичид цэргийн хэлтсээс зарлан дуудах ирж, тэгэхэд дээд сургуульд сурч байсан хүмүүс цэрэг татлагаас чөлөөлөгдөнө гэж байдаггүй байж.
Гэвч хурим хийх боломж олгохын тулд цэрэг Петрт яг 10 өдрийн чөлөө өгсөн байна.Тэр хуримынхаа дараа өдөр нь л цэргийн ангидаа буцаж очжээ. Хурим Переведенцевийнхний гэрт болсон байна.
Иргэний гэр бүл бүртгэх газраас даашинз барьцаагаар авч, харин одоо үүнийгээ гэр бүлийн шүтээн болгон хадгалдаг гэж Марина хэлжээ.Марина анхны хүүхдээ нөхрийгөө цэрэгт байхад төрүүлж, харин бусад хүүхдээ төрөхөд Петр гэргийнхээ дэргэд байж, сэтгэл санааны дэм өгдөг байжээ.
Хүүхэд хүмүүжүүлэх ажил
Марина Порошенко гэр бүлдээ хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж, ойр зуурын хэрэгцээнд зориулан мөнгө өгдөг эсэх тухай ярьжээ.
Жаахан хүүхдүүдэд халаасны мөнгө өгдөг эхний туршлага бүтэлгүйтэж таарсан хэмээн Марина тэмдэглэсэн байдаг.
Харин том хүү нь өөрийнхөө цалингаар аж төрж, санхүү бол зөвхөн миний хувийн хэрэг гэж үздэг байна.Ажил хийж эхэлмэгцээ мөнгө санхүүгийн тусламж авахаас тэр даруй татгалзжээ.
Тэр ч байтугай гадаадад сурч байхдаа, оюутны кафед ажиллан мөнгө олдог байсан байна. Тэгээд ч мөнгө явуулаач гэж гуйдаггүй байжээ.Дунд сургуульд сурч байхдаа машинаар ирж буцдаг байсан ч, бусад хүүхдэд харагдахгүй гэхдээ байшингийн булангийн цаана буудаг байж, энэ нь том хүүгийнх нь өөрийн санаачлага байсан гэдэг ч мэдээж хэрэг Маринагийн хүүхдүүддээ олгосон өв тэгш хүмүүжил юм.
Хамгийн гол зүйлийн тухай
Эцэг, эх нь хүүхдүүддээ юу өгөх ёстой гэдэг нь Порошенкогийн гэр бүлд хамгийн гол зүйл гэж үздэг, энэ нь зохих ёсны боловсролтой болох, аж төрөхэрүүл аргад суралцах явдал гэнэ. Порошенкогийн гэр бүлийг Украины улс төрийн тавцан дахьхамгийн бат найрсаг гэр бүлийн нэггэж үздэг.Марина, Петр хоёр гэр бүл болоод бараг 30 жил болж байгаа ажээ.Харин тэд удахгүй өвөө, эмээ болно гэсэн мэдээ саяхан гарсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ