Месси: Би энэ мөчийг бүхэл амьдралынхаа турш хүлээлээ

Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси "Энэ тоглолтыг би өнөөг хүртэл туулж өнгөрүүлсэн амьдралынхаа турш, мөч бүхэнд хүлээсээр ирсэн.
Бидний өрсөлдөгч Герман байна уу, эсхүл өөр шигшээ байна уу ямар ч ялгаа байхгүй.
Ийм цаг үеийг амьдралынхаа турш хүсэн хүлээсэн учир би заавал хожих ёстой, манай багийнхан алтан цом өргөхүйц гайхалтай тоглолт үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна" хэмээн дэлхийн аваргын үзүүр түрүүний тоглолтын өмнө сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ