Баз хүргэчүүлийн наадмын гоёл хийгээд эгч дүү бүсгүйчүүд
УИХ-д зэрэг суугаа баз хүргэчүүл бол Ховд нутгаас гаралтай Д.Батцогт, С.Бямбацогт нар.
Нэг айлын хүргэчүүл хэдий ч нэг тойрогт өрсөлдөж, хоёул хамт УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа тэд ихэр юм шиг адилхан эгч дүү эхнэрүүдээ дагуулан наадмын нээлтэд хүрэлцэн ирлээ.
Д.Батцогт, С.Бямбацогт нарын гэргий эгч дүү Ц.Ганцэцэг, Ц.Ганчимэгнар насны зөрүүтэйг эс тооцвол ихэр гэж андуурахаар адилхан байгаа биз.
Өнгөрсөн жилийн наадмаар эгч дүү хоёр Ганаа адилхан загварын дээлээр гоёж байсан бол энэ жил өөр өнгө, загварыг сонгожээ.


www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ