Аргентины хаалгач гайхалтай амжилт тогтоожээ

{!!!right!!!}Аргентины шигшээ багийн хаалгач Сержио Ромеро 486 минутын турш хаалгандаа гоол алдалгүй тоглосноор дэлхийн аваргын бүх цаг үеийн түүхэнд гуравт бичигдэх нэгэн гайхалтай амжилтын эзэн болжээ.

Түүний энэхүү амжилт өнгөрсөн шөнө Герман-Аргентины шигшээ багийн аваргын төлөөх тулааны нэмэлт цагийн хоёрдугаар хагаст Германы довтлох чиглэлийн хагас хамгаалагч Марио Гётцегийн хийсэн алтан гоолыг хүртэл үргэлжилсээр байв.

Тэрээр хэсгийн шатны гурван тоглолтод хаалгандаа 3 гоол алдсан ба хасагдах шатны тоглолт эхэлснээс хойш Швейцарь, шөвгийн наймд Бельги, хагас шигшээд Голландын багтай хийсэн тоглолтод ч мөн үндсэн + нэмэлт цагт хаалгандаа гоол алдаагүй юм.

Тиймээс түүнийг зүй ёсоор энэ удаагийн дэлхийн аваргын шилдэг хаалгачдын нэг хэмээн үнэлж болох бөгөөд дэлхийн аваргын бүх цаг үеийн түүхэнд гуравт бичигдэх түүний амжилтын өмнө Английн хаалгач Петер Шилтон 499 минут, Италийн хаалгач Уолтер Зенга 571 минут хаалгандаа гоол алдаагүй амжилттай бичигддэг юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ