Рианна Германы шигшээгийнхэнтэй шоудав

Попын гүнж Рианна өнгөрсөн шөнө алдар цуугаа дуудуулсан Германы шигшээ багийн залуустай баярыг нь хамтдаа тэмдэглэжээ. Тэрээр шувтаргын тоглолтыг VIP суудлаас үзсэн бөгөөд Германы шигшээ багийнхан медалийн тавцанд гарч алтан цомоо өргөх үед довтлогч Месүт Озелийн өмсгөлийг гуйж авсан байна.
Озел ч дэлхийн аварга болж байхдаа өмсөж буй өмсгөлөө попын гүнжид найр тавин өгсөн байна. Улмаар Рианна тэрхүү өмсгөлийг аваад хязгааргүй баярлаж догдолж буй мөчөө болон Германы шигшээгийнхэнтэй хамт ялалтын баярыг нь тэмдэглэж буй үеийнхээ гэрэл зургуудыг твиттертээ тавьсан байна. Дуучин бүсгүй "Би энэ залууст хайртай, баяр хүргэе!" хэмээн жиргэжээ.















СЭТГЭГДЭЛ БИЧИХ