Аргентин, Германы тоглолтыг үймүүлсэн хагас нүцгэн эр

ДАШТ-ий шувтаргын тоглолтын үеэр хагас нүцгэн хөгжөөн дэмжигч талбайд гарч ирсэн байна. Энэ нь Оросын иргэн байсан бөгөөд цээжин дээрээ “Төрөлхийн шогч хүн” гэжбичсэн байжээ.
Виталий Здоровецкий гэдэг энэ хүн Германы шигшээ багийн тоглогч Бенедикт Хеведус дээр гүйн ирж, түүнийг үнсэх гэсэн байна. Сүүлд нь тэр өөрийн Twitter-т “Ингээд би нэрд гарлаа” гэж бичжээ. Тэрээр Аргентин Германы тоглолтын өмнөх өдөр "Маргааш бүгдээрээ телевизээр хараарай" хэмээн жиргэсэн байна.





С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ