Марадона: Мессид энэ шагнал хэрэггүй

Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона энэ удаагийн ДАШТ-ий "Алтан бөмбөг" шагналын эзнээр Лионель Мессиг тодорсонтой холбоотойгоор сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрээр "Мессид алтан мөнгөн бөмбөгнүүд хэрэггүй ээ, түүнд дэлхийн аварга гэсэн эрхэм алдар, Аргентины ард түмэнд энэ алдрыг авчрах үүрэг хариуцлагаа биелүүлэх л чухал байсан юм" хэмээсэн байна.

Энэ нь Мессиг муу тоглолоо хэмээн буруутгасан хэрэг биш бөгөөд харин эсрэгээр нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо маркетингийн зорилгоор Мессид энэ шагналыг өглөө хэмээн шүүмжилж байгаа санаа гэнэ.

"Миний хувьд Мессид дэлхийг бүхэлд нь бэлэг болгон өгсөн ч багадахаар байна" хэмээн Марадона BBС-д өгсөн ярилцлагынхаа эхлэлд өгүүлжээ.
Хамгаалалтын бүрэлдэхүүний үл ойлголцол Мессигийн хөдөлмөрийг үгүй хийлээ, тэрнээс биш Месси муу тоглосон хэрэг огтхон ч бус. Түүнд зөвхөн аварга хэрэгтэй юм, тэрнээс элдэв янзын чимэг алдар шагналууд түүнд хэрэггүй хэмээн домогт хөлбөмбөгчин тодотгон өгүүлсэн байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ