“IBIZA OUT Orange” парти амжилттай боллоо
Хөгжмийн наадмын хөтөлбөрт шилдэг DJ нар, хамтлаг дуучид ая дуугаа өргөснөөс гадна авто жагсаал, дрифт үзүүлбэр, элсний волейбол, HD LED дэлгэцээр хөл бөмбөгийн дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтыг үзүүлсэн зэрэг онцлог зүйлсээр дүүрэн байлаа. Түүнчлэн VLVT members club -ын шилдэг тогооч нар амтат шорлог, бурито, амтат коктейлоор үйлчилсэн нь жинхэнэ тав тухтай орчныг бүрдүүлж чадсан юм.Энэ удаагийн хөгжмийн наадамд хүрэлцэн ирэх зочдын хувцаслалтыг улбар шар, цагаан өнгө хосолсон байхаар заасан байсан ба ирсэн зочдын дундаас наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан SKYTEL компаниас dress code-ын дагуу хувцасласан ялагчийг шалгаруулан, хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас “Samsung Galaxy S5” маркийн гар утас бэлэглэж гэнэтийн бэлэг барьлаа. Мөн залуучуудад хамгийн өргөн сүлжээ бүхий Скайтелийн Sky3G үйлчилгээний хурдаар 2014 оныг дуустал facebook, instagram, twitter, linkedin гэсэн сошиал сайтууд болон шилдэг мэдээллийн сайтуудыг хязгааргүй ашиглах боломж бүхий урамшуулалт бэлэг маш их таалагдаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ