Интернэтийн хэрэглэгчид хэнийг ч гэмт хэрэгтэн болгож дөнгөнө

Интернэт хэрэглэгчид биднийг гайхшруулахаа ер болихгүй аж. Саяхан л гэхэд нэрт найруулагч, хүндэт хүн, киноны амьд домог болсон Стивен Спилберг үлэг гүрвэл алсанд буруутгагдсан байна. “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” киног бүтээгч Спилбергийг үлэг гүрвэлийн аллагад буруутгажээ. Ийнхүү Спилберг 60 сая жилийн тэртээ амьдарч байсан амьтны үхэлд буруутгагдсан аж.

Нэгэн фэйсбүүк хэрэглэгч өөрийн хуудсан дээр Спилберг үхсэн үлэг гүрвэлийн дэргэд сууж буй гэрэл зургийг байршуулснаас бүх зүйл эхэлсэн байна. Гэрэл зургийн дор хошигногч эр Жэй Бренскомб “Алагдсан трицерапторын дэргэд баярлан сууж буй анчны гутамшигтай гэрэл зураг. Энэ хүн ичиж амьдраасай” гэж бичжээ.

Түүний хошигнолыг хүмүүс ойлголгүй хэсэг хугацааны дараа гэхэд мянга мянган интернэт хэрэглэгчид Спилбергийг элдэв муу үгээр хэлж, сэтгэгдэл үлдээсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ