БНАСАУ-ын телевиз багаа ДАШТ-д гайхалтай оролцож байна гэж худал мэдээлэв

Умард Солонгосын төв телевиз өөрийнхөө хөлбөмбөгийн багийг Бразилд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгийнхээ багуудыг илт давуу хожиж хэсгээсээ гарлаа гэж дамжуулжээ хэмээн “РГ” сайт мэдээллээ.
Энэ сурвалжлагад БНАСАУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг АНУ-ын багийг 4:0, Японы багийг 7:0, хятадын багийг 2:0-оор хожиж хэсгээсээ гарлаа.
Хасагдах шигшээд умард солонгосын баг Криштиан Рональду ахлагчтай Португалийн багтай тоглоно хэмээн дамжуулсныг “Газета.Ru” мэдээлж байна.
Үнэн хэрэгтээ БНАСАУ-ын шигшээ баг хэсгээсээ гарах нь бүү хэл ДАШТ-д орох эхний шалгууруудыг ч хангаж чадаагүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ