Ван Перси генералд хүрэл медалиа бэлэглэв

ДАШТ-д Бразилийн багийг 3:0-ийн харьцагаар хожиж хүрэл медаль хүртээд байгаа Голландыншигшээ багийн довлогч Робин ван Перси өөрийн медалиа багийнхаа хөгжөөн дэмжигчид бэлэглэжээ.
Шагнал гардуулсны дараа 30 настай хөлбөмбөгч өөрийнхөө медалийг голландын багийн хөгжөөн дэмжигч “Улбар шар генерал” хочтой нэгэнд дурсгажээ. “Улбар шар генерал” 1994 оны ДАШТ-ээс эхлээд олны анхаарлыг татсан цэрэг малгай, хувцастай ирж багаа тэмцдэг ба тоглолтыг шууд дамжуулагч телевизийн операторууд түүнийг уламжлал мэтээр үзэгчдийн дундаас хайж олж цэнхэр дэлгэцээр харуулдаг юм.
Тиймээс үнэнч хөгжөөн дэмжигчдээ Ван Перси медалиа өгсөнд хэн ч буруутган зэмлээгүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ