Жийптэй эмэгтэй усан санд унажээ

АНУ-ын Охайо мужид нэгэн явдал болсон нь хэвлэлийнхний анхааралд өртжээ. Хэсэг залуус гэрийнхээ хашаан дотор усан сангийнхаа дэргэд үдэшлэг хийж байх явцад жийп машин дайрч орж ирэн юу юугүй усанд унасан байна.

Энэ нь нэгэн болгоомжгүй эмэгтэй жолоочийн хариуцлагагүй үйлдэл байжээ. Эмэгтэй жолооч жийп машинаа ухрааж байхдаа огцом хааз өгснөөс айлын хашааг цөм цохин орж ирээд зогссонгүй сандарсандаа тоормос ч гишгэлгүй шууд усан санд унаж орхижээ.

Усан санд тэр үед хоёр эрэгтэй байсан ч машин хурдтай бус ухарч байсан тул аз болж гарч амжжээ. Мөн тэд самбаачлан машинтайгаа усан санд унасан эмэгтэйг аварч чаджээ.

Энэ явдал хүмүүсийн анхаарлыг татаж орон нутгийн хэвлэлийнхэн ч ирж сурвалжлага бэлдсэн байна. Одоогоор ослын шалтгааныг цагдаа нар тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд эмэгтэйг санамсар болгоомжгүйгээс хүний амь насанд аюул учруулсан хэмээн саатуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ