Микрософтын шинэ манлайлагчийн эрин үе эхэллээ

Сатья Наделла маш их хөрөнгийн эзэн болсны зэрэгцээ томоохон асуудлуудтай тулгарав. Мicrosoft компанийн өсөлт удааширч, Windows програм компьютерийн ертөнцөд ач холбогдлоо алдсаар байна. Шинэ гүйцэтгэх захирлын нууц зэвсэг юу байх бол. Бага ярьж, ихийг бүтээх.

Жорж Эндерс

АНУ-д 20 настайдаа дөнгөж төвхнөөд байсан Энэтхэгийн цагаач Сатья Наделла компьютерийн шинжлэх ухааны мастерын зэргийг аль болох хурдан хамгаалах хэрэгтэй байсан боловч Энэтхэгийн Мангалор хотод эзэмшсэн боловсрол, төлбөрийн чадваргүй байдлаас болоод Америкийн технологийн салбарт ажиллах боломжнь хумигдахад хүрэв. 1988 онд University of Wisconsin-Milwaukee их сургуулийн проффессорууд түүнийг програм хангамжийн судалгаагаар дахин нэг жил суралцах шаардлагатай гэсэн юм.

Үгүй байлгүй дээ

Наделла сарын дотор их сургуулийн шаардлагыг биелүүлэхийн тулд өөрийгөө ихэд дайчилж, тэр ч байтугай кодчлолын ажил хийжээ. Тэр 1990 оны хавар гэхэд компьютер алгоритм магистрын ажлаа дуусгах ажилдаа шаргуу орох хэрэгтэй байсан ч хоногийн 24 цаг хүрэлцэх болов уу. University of Wisconsin-Milwaukee-ийн профессор Вайраван нэг өглөө лабораторийнхоо буланд хөнжил байхыг анзаарчээ. Энэ нь Сатьягийн шөнө дунд өнгөртөл ажиллаж,түр зуур дугхийсний дараа ажлаа үргэлжлүүлдгийг илтгэнэ.

Сатья Наделла 1992 онд Microsoft компанид орж, 2011 он гэхэд компанийн захирал Стив Балмерын таван дэд ерөнхийлөгчийн нэг болж дэвшсэн. Наймдугаар сард Microsoft шинэ удирдагчийн эрэлд мордоход захирлууд аль хэдийнэ туршлагажсан Наделлаг шууд нэр дэвшүүлэв. Удаан ажигласны дараа хариугүй туранхай, хэт хуучирсан шил зүүсэн 46 настай Наделлаг Microsoft компани дараачийн ерөнхий захирлаараа сонгосон байна. Амжилттай яваа компаниуд дотроосоо хэн нэгнийг нэр дэвшүүлэхийг илүүд үздэг бол үйл ажиллагаа нь саатсан компаниуд гаднаас ажилтан авах нь олонтаа. Өдгөө 68 настай Ford компанийн ерөнхийлөгч Алан Малалли нарын оролцоотой болж өнгөрсөн Microsoft компанийн зургаан сарын сонголтын явцад Алан нэгэн асуултад хариу эржээ.Microsoft компани зохион байгуулалт сайтай юу, эсвэл муутай юу. Мэдээж аль аль нь.

Эдийн засгийн шалгуурын дагуу бол Microsoft туршлагатай, амжилттай яваа компани. Өнгөрсөн жил цэвэр орлого нь 21.9 тэрбум доллар болж, 28 хувиар өсчээ. Microsoft компанийн Windows болон Office-ийн дэлхийд хэрэглэгчдийн тоо тэрбум давсан байна. Харин компанийн өсөлт 15 хувиас зургаа болтол урууджээ. Энэ алдарт компани Bing хайлтын систем бүтээж, windows утас болон компьютер үйлдвэрлэж, асар их зардлаар жижиг зах зээлд хувьцаа эзэмшдэг. Мэдээлэл холбооны өндөр технологийн инновацийн кластер Silicon Valley-д Microsoft дахин шинэчлэл хийж чадахгүй гэсэн ойлголт төрүүлж, Балмерын удирдлага дор ажилчдын хандлага хэт явцуу, бардам болжээ. Рэдмонд дахь програм үйлдвэрлэлийн салбар Google, Apple болон Amazon компанийг гүйцэхэд бэрх болох вий гэдэгт салбарын захирлууд санаа зовниж байна.

Компани дотроос нэр дэвшигч эдгээр асуудлыг дангаараа шийдвэрлэнэ гэдэг юу л бол. Захирал болоод 100 хоносон Наделла өөрийгөө “Балмерын эсрэг” гэж тунхаглав. Зоригтой дүр эсгэгчийн үе шувтарч, сайхан сэтгэлтэй, сониуч зантай удирдагчийн үе эхэллээ. Эдийн засгийн төлөвлөгөө гаргахаас илүүтэйгээр хөрөнгө оруулалтын ашиг дээр анхаарлаа түлхүү хандуулах нь зохистой. Wall Street-д богино хугацаанд ашиг орлого олсноор компанийн хөдөлгүүрийн хурдыг түргэсгэж чадвал Наделла долдугаар сард томоохон хэлэлцээр хийх төлөвтэй байна. Энэхүү хувьсгалын хөтөлбөрийг эхлээд компани дотроо сайтар хэлэлцэж батлах ёстой. Стив Балмер захирал ямарваа үр дүнд хүрэхийн өмнө гайхалтай гоё, хоосон үгээр ярьдаг байсан бол Наделлаярилцлага өгөхгүй, харин харилцагчид, түнш, хамтран ажиллагсад болон хувь эзэмшигч нартаа илүү анхаарал хандуулж ажиллах юм.

Худалдаанд ямар бараагаргах тухай Наделлагийн зөн билгээс эхэлье. Энтерпрайс програм хангамжийн Workday Inc компанийн захирал Анел Бусри “Наделла бол маш хурц, мөн шинийг санаачлагч. Тэр юм бүхэн жижиг зүйлээс эхэлж, том амжилтад хүрдгийг мэддэг” гэсэн юм. Наделла аливаа уулзалтад бушуухан тохиролцохоор яаравчилдаг худалдаачин биш, инженер хүний сониуч зандаа хөтлөгдөн ойрын 3-5 жилийн төлвийг хардаг. Форбесын хөрөнгө оруулалтын Midas жагсаалтыг тэргүүлсэн Sequoia Capital компанийн захирал Жим Гоетс “Сатья өөрийгөө хэт шахдаггүй, харин ч ямарваа тойрон хүрээлэгчидгүйгээр дангаар тэмцдэг. Тэр ирээдүйн дэлхийн чиг хандлагыг мэдэхийг хүсдэг. Мөн Microsoft компанид миний уулзаж байсан хүмүүсээс өөртөө хамгийн их дүгнэлт хийж, алдаанаасаа суралцдаг, програм хангамжийн гайхалтай стратегич хүн” гэсэн билээ.

Microsoft компанийн ач холбогдлыг бататгаж, орлогыг хоёр дахин өсгөхийн тулд Наделла аж ахуйн нэгжийн худалдан авагчдад холын интернетийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор компаниа үүлэн тооцооллын салшгүй хэсэг болговол зохистой.Microsoft Айова мужаас Бразил хүртэл холын интернетийн үүлэн тооцоололд хөрөнгө зарцуулж, өнгөрсөн жилийн зардал хоёр дахин нэмэгдэн 4.3 тэрбум доллар болжээ. Amazon компани Google, Salesforce болон IBM компани үүлэн тооцооллын тавцанд тэргүүлсэн боловч Мicrosoft хамгийн хурдтай өсөлтөөр хоёрт гарч ирэв. Энэ нь Google болон Bing хайлтын системийн дундах өрсөлдөөнд томоохон үсрэлт болсон юм. Програм хангамжийн борлуулагч Workday компанийн захирал, Greylock Partners компанийн хамтран эзэмшигч Бусри “Сатья үүлэн технологид бүрэн гүйцэд нэвтэрч чадсан. Ингэснээрээ Microsoft компанийг эрч хүчтэйгээр удирдан чиглүүлнэ” гэсэн бол Гоетс “Мicrosoft нь компаниудын ахлах мэдээллийн ажилтнуудын дунд гайхалтай холбоо үүсгэж, томоохон хөшүүрэг болдог” хэмээн нэмж хэлэв. Microsoft үүлэн технологийн ачаар Google, Amazon, Oracle болон бусад програмыг багтаасан өндөр технологи бүхий экосистемийн гол зангилаа хэсэг болсон. Сатья Наделла ч зогсолтгүй хэрэгжүүлж буй стратегийнхаа тухайд хэрэглэгчидтэйгээ илүү ойр байх хүслээ илэрхийлсэн юм.

Тэр байнга инээмсэглэж, хүмүүстэй яавал эелдэг харилцахаа маш сайн мэддэг. Сатья инженерүүдээс авахуулаад Microsoft компанийг хамтран үүсгэн байгуулагч Пол Аллен гээд өөрийнхөнтэйгээ байнга мэндэлдэг бөгөөд ганцаарчилсан уулзалт ярианд “гайхамшигтай сонсогч” байдаг тухай Уйтмен магтан сайшаасан юм. Хүмүүс Наделлад дуртай байдаг. Тэд өөрсдийн найдвар, айдас зэрэг санаснаас илүү юмаа ч түүнтэй хуваалцдаг. Наделла өрсөлдөгчдийнхөө огт мэдэхгүй зүйлийг сурсан нь Nonviolent Communication буюу хүнийг хүлээцтэй, хүндлэлтэйгээр сонсох тухай өгүүлдэг ном юм. Энэхүү номоо ажиллагсдадаа ч уншихыг санал болгодог.Тэд дарга нарынхаа тухай нууцаар санал дүгнэлтээ бичдэг Glassdoor сайтад Наделлаг 86 хувь нь хүлээн зөвшөөрч дэмжсэн байна. Харин Балмер өнгөрсөн жил 47 хувийн санал авч байжээ.

1990 онд Сатьяг ажлаа сонгоод байхад UW-Milwaukee их сургуулийн ангийнх нь оюутан түүнээс докторын зэрэг яагаад хамгаалаагүй тухай асуухад “Би өөрөө докторын зэрэгтэй хүн ажилд авах учраас надад докторын зэрэг хэрэггүй ээ” гэсэн байдаг.Залуу инженер маань анхнаасаа л хаа сайгүй ажиллажээ. Sun Microsystems компанид и-мэйлийг компьютерийн програм хөрвүүлэх ажилд тусалж байгаад 1992 онд Чикагогийн их сургуулиас хөрөнгө оруулалтын банкны ажилтан болохоор гарсан. Үүний дараа Microsoft компани түүнд Windows програмын NT салбарт ажиллах санал тавьснаар магистрын сургалтаа оройн анги болгон шилжүүлээд Рэдмонд руу шууд явжээ. ИйнхүүMicrosoft компанид орсон нь түүний хувьд яг л 1920-оод онд Hollywood-ын кино ертөнцөд хөл тавьж байгаа мэт байлаа. Дэлгэцийн програм хангамж дэлхийд өргөн тархаж, Microsoft компанийн хувьцаа жилд 122 хувиар огцом өсч, боломжууд ар араасаа цуварсаар. Маш олон худалдаачин Wall Street-ийн пүүс фирмүүдэд Sun workstation буюу компьютерийн системээс татгалзаж, арай хямд Windows-ийг сонгох болсон юм.

Наделла 1998-2002 онд уналт, өсөлтийн аль алинтай тулгарч байсан нь өнөөгийн Microsoft компанийн хүч чадал сорьсон үйл ажиллагаанд зөв алхам хийж, чадварлагаарудирдахад ихээхэн нөлөө үзүүлээд зогсоогүй суурь нь болж өгчээ. 1990 онд интернетийн ертөнц сул болох үед Microsoft-ын томоохон оффист, эсвэл Windows-ийн салбарт ажиллахын оронд жижиг, дунд бизнесийн вэб хаягуудыг байршуулж болох bCentral-д богинохон хугацаанд ажилласан вэб сайтын гүйцэтгэх захирал болжээ. Төрөлхийн дайчин, зохион байгуулах чадвартай Наделла аливаа уналт, зогсолтын хэцүү цаг үед чзардлаа бууруулж сурсан нэгэн. Бургумын 2001 онд Microsoft компанид зарсан бизнесийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг Great Plains Software компанийн мэдээллийг ашиглан тэдөөрсдийн салбараа дахин босгосон байна. “bCentral-аас ямар ч хөрөнгө үлдсэн гэж би бодохгүй байна. Хамгийн гол нь энэ бүхнийг давж гарахад Сатья гол үүрэг гүйцэтгэсэн” гэж Бургум ярьдаг.

2007 онд Наделла докторын зэрэгтэй хүмүүсийг ажилд авах боломжтой болсон юм. Балмер Наделлаг Google-тэй арай чамай өрсөлдөж байсан Microsoft компанийн онлайн үйлчилгээний салбарт инженерийн ажил хариуцуулжээ. Bing хайлтын системийг дэлхийд өрсөлдөхүйц гол програм болгохоор Microsoft компани саяхан болтол ажиллаж, сая сая доллар зарцуулсан бөгөөд Наделлагийн эрин үе програмын алгоритмыг шинэчилж илүү чанаржуулсан. Гэсэн ч хэрэглэгчдээс дорвитой хандлага ажиглагдаагүй юм. 2007 онд Наделлаг ирэх үед Google зах зээлд 49.7, Microsoft 10.3 хувь эзэлж байлаа. Харин 2011 онд түүнийг гарахад Google 65.4, Microsoft 13.6 хувь болов (Үүнээс хойш Bing 18.6 хувь болтлоо өссөн). Bing програмын төвөгтэй нөхцөл байдал Microsoft-ын цагтаа хүчирхэг байсан “Тэсвэртэй, найдвартай залгамжлагч” стратегийг унагахад их нөлөөлсөн.1990-ээд онд Microsoft-ын хувьд тооцоолол, програм болон бичвэрийг цахим төхөөрөмжөөр боловсруулах програм бүтээхэд өрсөлдөгчид нь анхдагч болоход хамаагүй байлаа. Тэд Рэдмондод хэрэглэхэд амар хялбар иж бүрдэл тоног төхөөрөмжид тохирох хувилбаруудыг бүтээж, зах зээлд хэдийнэ нэвтрүүлж чадсан билээ.

Арван жилийн дараа Google зах зээлд хэрэглэгчдийн мэдээллээрээ тэргүүлэхийн хажуугаар шинэчилж буй үйлчилгээндээ алгоритмыг нарийн тохируулсан. Мөн зар сурталчилгааны компаниуд вэб сайтыг илүү олон хэрэглэгчтэй болгох үүрэг хүлээсэн юм. Google нь хайлтын систем, зар сурталчилгааны тусламжтай тэрбум тэрбумын орлого олж байхад Bing зардлаа ч нөхөж чадахгүй байлаа. Microsoft-ын гүйцэтгэх захирал байсан сүүлийн хэдэн жил Баллмерын Windows утас, Zune хөгжим тоглуулагч, зөөврийн компьютер бүтээх ажил нь бүтэлгүйтсэн билээ.

Bing хайлтын системийг хөгжүүлэх дөрвөн жилийн ажлын үр дүнд Наделла 2011 онд Microsoft-ын сервер болон тоног төхөөрөмжийн бизнес эрхлэх шинэ ажилд томилогдов. Энэ бол техник технологийн салбарын хүнд хэцүү ч ашигтай, өсөлттэй бөгөөд хэрэглэгчдийн анхаарал татахуйц нэгээхэн бүрдэл хэсэг юм. Компанийн өмч дундаас Наделла бага хэдий ч найдвар төрүүлэх Azure үүлэн технологийн хяналтын хувьцааг худалдан авлаа. Тэр удирдах чадварынхаа ачаар Azure технологийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бизнесээ жилд 150 хувиар өсгөсөн. Наделлаг худалдан авахаас өмнө Azure хүч чадал сул програм байсан. Гэсэн чMicrosoft-ын бусад бараатай өрсөлдөхүйц Azure ч мөн адил нийтлэг хэрэгцээтэй болох магадлалтай. Хэрэв та Azure програмыг Windows-ийн үйлдлийн систем болгохыг хүсч байвал Microsoft дуртайяа хүлээн авах болно.Харин Linux-ыг (Баллмерын оруулж ирсэн “хорт хавдар”) сонговол харамсч болзошгүй.

Microsoft-ын дараагийн алхмыг тодорхойлбол Рэдмонд “хуяг”-аас ангижрах юм. Наделла хэдэн жилийн өмнө Сан-Франциско дахь Okta Inc. жижиг компани үүлэн технологийг хэрхэн ажиллуулдгийг харахаар ирж, бүтэн цаг зочилсны дараа нарийвчилсан дүр зураг гаргажээ. Дараагийн саруудад үүлэн технологид суурилсан дор хаяж долоон компанитай танилцсанаархэрэглэгчдийг сэтгэл хангалуун байлгахын тулд Linux, Azure компьютерийн програмыг онцгой хямдруулж, Microsoft-ын лицензийн үнээс татгалзахад хүргэсэн байна. Энэшийдвэр мэдээж Microsoft-ын нарийн дэг журам, арга барилд харшилсан хэдий ч хожим Харвардын их сургуулийн бизнесийн бодлогын хичээл болон хувирсан юм. Synergy судалгааны байгууллагын гаргасан мэдээллээр Azure нь хамгийн хурдтай өсч буй таван гол үүлэн технологийн үйлчилгээний сүлжээ програмын нэг бөгөөд сүүлийн хэдэн жил ойролцоогоор 154 хувийн орлогоор тэргүүлжээ.

Энэхүү уян хатан байдал нь Наделлаг эхний алхмаа хийх зүг чигийг тодорхойлж, эцсийн дүндээ гуравдугаар сард Microsoft компани Apple корпорацийн Ipad-нд өөрийн Microsoft Office програмыг суурилуулах боломжтой болсон юм. Word, Excel болон Powerpoint зэрэг програм үнэгүй болох ба Microsoft Office 365 програмын жилийн хураамжийг 99 доллараар тогтоожээ. Microsoft маш удаан хугацааны турш Ipad зэргийн бараанд зориулж, Office програмыг бүтээсэн. Наделлаг Microsoft-д орохоос өмнө компани томоохон стратегийн шинжтэй шийдвэр гаргаж чадахгүй байлаа. Сатья “Бидний үүрэг бол Office 365 програмыг интернет, гар утас, компьютер болгонд суурилуулах явдал юм” гэж хэлэв. Чухамдаа шинэ захирал түүнийг Microsoft-ын хэрэглээний шилдэг програм Windows-ийн маш чухал “аргамжаатай” програм болохыг зарлалаа. Наделлаг стратегийн ухаалаг санаа дэвшүүлэхэдБилл Гейтс үргэлж нөлөөлдөг. Microsoft компанийг үндэслэгч 58 настай энэ эрхэм 2000 онд ерөнхий захирлын суудлаа орхисон ч компанидаа тодорхой байр суурь эзэлдэг. Балмерын үед бүрэн бус гүйцэтгэх захирал, харин өнөөдөр Наделлагийн “техникийн зөвлөгч” болсон юм.

Стив Балмер

Майкрософт компанийн шинэболон хуучин захирлыг харьцуулбал дараах 12 хэв шинжээс тэдний ялгааг мэдэж болно.

Сатья Наделла

АНУ, Детройт хот

Төрсөн газар

Энэтхэг, Хайдерабад хот

58

Нас

46

Харвард, АНУ

Их сургууль

Манипал, Энэтхэг

Стэнфордын Их сургууль (Гарсан)

Магистрын зэрэг хамгаалсан газар

Чикагогийн Их сургууль

“P&G” компанийн “Moist n Easy” торт үйлдвэрлэлийг эрхэлж байсан

Microsoft-д ажиллахын өмнө хийж байсан ажил

АНУ-ын Милуоки хотын зочид буудлын бүртгэлийн програмыг шинэчлэхэд тусалсан

5.8 сая үзэгч

Youtube-д тавигдсан хамгийн алдартай видео

693 мянган үзэгч

“Би энэ компанид хайртай!”

Байнга хэлдэг үг

“Би суралцах дуртай”

Windows 3.1-г зохион бүтээсэн

Microsoft компанид ажиллах хугацаанд гаргасан том амжилт

“Azure cloud”-ийг зохион бүтээсэн

“Apple компанийн Iphone томоохон зах зээлд хувьцаа эзэмших ямар ч боломжгүй” 2007 он

Хэлж байсан хамгийн зохисгүй дүгнэлт

“Бид MSN програмыг бүтээснээр хайлтын систем, шууд хайлтын туршлагыг бий болгосондоо сэтгэл хангалуун байна”

1

Патент болон патентийн хүсэлтийн тоо

33

333 сая хувьцаа

Microsoft компанид эзэмшдэг хувьцаа

1.1 сая хувьцаа

2005 онд Наделла Гейтстэй хэрхэн ажиллах арга барилаа анх олсон юм. Зусарч бялдууч, эсвэл өөрийгөө өмөөрсөн нэгэн бус Наделла стратегийн асуудлуудад санаа тавих арга барилыг гарамгай эзэмшсэн хэмээн ажилчид нь үнэлдэг. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Гейтс аливаа асуудлыг шийдвэрлэхдээ санал бодлоо харамгүй хуваалцах дуртай. Наделла ч үүнийг нь мэдэрч, асуудлыг тал талаас нь ярилцаж, илүү нухацтай бодож ойлголцдог юм. Microsoft office-ийн бизнесийн захирал асан Курт Делбен хэлэхдээ “Сатья цаг ямагт Биллд шинэ соргог санаа дэвшүүлж, асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд санал солилцдог” гэжээ. Evercore Partners-аас гаргасан мэдээллийн дагуу 58 хувийн төсвийн орлого, 75 хувийн ашигтай ажиллаж буй компанийн аж үйлдвэрийн хэсгийг хариуцаж ажиллахад Наделла яг таг тохирсон хүн.

Хамгийн хэцүү нь хэрэглэгчдийн тогтворгүй байдал, хандлагыг тааж мэдэхэд оршно: гар утас, xbox , bing болоод skype.

Өнгөрсөн жил Балмер Nokia брэндийн зөөврийн утасны салбарыг худалдаж авахаар шийдээд байхад Наделла 7.6 тэрбум долларын худалдан авалтын тухайд ихээхэн эргэлзэж байсан. Аль хэдийнэ дэлхийн шилдэг гар утасны компани байхаа больсон Nokia зах зээлд гуравхан хувь эзлэх Windows-ийн үйлдлийн системтэй холбогдсон. Google компани зах зээлд 78 хувь эзлэх Android систем, Apple корпораци 16 хувь эзлэх iOS нартай холбогдсон ба Microsoft үүнд ялах нь тун эргэлзээтэй. Microsoft тухайн бизнест оролцоогүй тухай хэдэн арван үндэслэл хангалтгүй ч гэлээ Xbox хяналтын самбар харьцангуй ашигтай юм.

Microsoft-ын санхүүгийн хянан шалгагч хийж байсан, одоо Bellevue’s Ignition Partners компанийг хамтран эзэмшигч Жон Коннорс “Компанийн удирдах зөвлөл түүнд хэрэглэгчдийн талаас ажиглагдаж буй хандлагыг тодорхойлох үүрэг даалгавартаа жилийн хугацаа өгнө. Гэхдээ түүнд арван жилийн хугацаа лав өгөхгүй байх” гэжээ. Наделла 46 насандаа удаан хөдөлж цаг алдаад байвал Microsoft компанийн гүйцэтгэх захирал болж чадахгүй. Гэсэн ч дарга нар түүнийг хугацаа алдахгүй гэдэгт санаа зовох шаардлага байхгүй. 2019 оны Microsoft хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Google шиг бус, илүү бизнес талдаа, ажил хэрэгч компьютерийн фирм болно хэмээн таамаглавал зохистой. Шинэхэн захирал ажилдаа хуучин хөнжилтэйгээ ирж магадгүй шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ