Төрөлхийн хамаргүй монгол хүү

Дэлхийн цорын ганц төрөлхийн хамаргүй хүүхэд манай улсад байдаг ажээ. Дэлхий дээр хамаргүй төрсөн зургаахан тохиолдол бүртгэгджээ. Гэвч тэд нэг ой ч хүрэлгүй хорвоог орхисон байна. Харин зургаан настай Нэргүй хүү өнөөдрийг хүртэл эрүүл саруул бойжиж байгаа ч хоол идэх болон юм уухад байнга хүндрэл тулгардаг гэнэ.

Тиймээс Нэргүй хүүгийн талаарх нэвтрүүлгийг маргааш буюу тавдугаар сарын 10-ны өдөр Солонгосын EBS телевизээр гаргах болжээ. Тиймээс тэрбээр өнгөрсөн сарын 10-ны өдөр ээжийнхээ хамт Солонгос улсыг зорьжээ. Энэ нэвтрүүлэг нь түүнд хандив цуглуулан хагалгаанд оруулах зорилготой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ