Монголд түүх бүтээж байна

- Хэл шинжлэлийн профессор Улаанбаатар дахь Тоастмастерсчуудынхаа англи хэлний мэдлэгийг сайжруулах хүслийг бадрааж, тэдэнд урам зориг өгч байна-
Ярилцсан Доктор Карен Нейл /Ph.D/, ATMS
Тэртээ 13 дугаар зуунд Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулж байсан түүхтэй. Харин 21 дүгээр зууны 2010 онд Загдаагийн Ганчимэг Монголдоо анхны Тоастмастерс клубыг үндэслэн байгуулжээ. Тэр хэл шинжлэлийн профессор бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт байдаг Англи хэлний академийн захирал юм. Хүмүүс түүнийг доктор Ганаа хэмээн хүндэтгэн дуудах агаад Тоастмастерс Монгол клубыг үндэслэн байгуулагч төдийгүй анхны ерөнхийлөгчийг албыг хашсан байна.
“Бид анх клубээ байгуулж байхад хэн ч өмнө нь Тоастмастерсын хуралд сууж үзээгүй тул бүх юм шинэ, бас л тэвдүүхэн байж билээ”гэж Тоастмастерс Монгол клубыг үүсгэн байгуулагч Загдаагийн Ганчимэг хэлэв.
2010 онд тус клубыг байгуулах нэг гол шалтгаан нь үндэсний хэмжээнд англи хэлний боловсролд ихээхэн анхаарал хандуулж байлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө Англи хэлний академийн шавь нарынхаа нэгнээс анх олон улсын энэ байгууллагын тухай сонсч, Монголд албан ёсоор байгуулагдаагүй болохыг олж мэдсэн юм.
“Монгол Улсын Засгийн газар англи хэлийг албан ёсны хоёрдахь хэл хэмээн зарлаж, англи хэл хичээнгүйлэн суралцах хүмүүсийн тоо ч эрс нэмэгдсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай олон компани байгуулагдаж, тэнд өндөр цалинтай ажилд орох том шалгуур нь англи хэлний мэдлэг болсон” хэмээн Ганчимэг ярилаа. Хүмүүс зөвхөн англи хэлний мэдлэгээ сайжруулаад зогсохгүй олон улсын байгууллагын бүрэлдэхүүнд ч элсэн орохыг хүсэх болов. Тоастмастерс Монгол клуб анх 21 гишүүнтэй байгуулагдаж байсан бол одоо энэ тоо хоёр дахин нэмэгдэж, араасаа хоёр ч шинэ клуб төрүүлээд байна.
Тоастмастерс Монгол клубын гишүүд долоо хоног бүр Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр хоёр цаг гаруй хуралддаг. Хурлын албан ёсны хэл англи боловч жилдээ хоёр удаа төрөлх монгол хэл дээрээ хурал хийдэг. Клубын хурал дэгийн дагуу урьдчилан бэлтгэсэн илтгэл, бэлтгэлгүй яриа болон үнэлгээний хэсгээс бүрддэг.
Клубын гишүүд хуульч, эмч, их сургуулийн багш, оюутан, сэтгүүлч, инженер гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс учраас ярианы сэдэв мөн өргөн хүрээг хамардаг. Тэдний англи хэлний мэдлэгийн төвшин ч анхан шатнаас эхлээд гүнзгийрэх жишээтэй. Харин тэднээс нэг ч хүн өмнө нь Тоастмастерсын хурал сууж үзээгүй гэдгийг сонсоход сонирхолтой байлаа.
“Бид анх клубээ байгуулж байхад хэн ч өмнө нь Тоастмастерсын хуралд сууж үзээгүй тул бүх юм шинэ, бас л тэвдүүхэн байж билээ.Гавайн арал дахь Тоастмастерс клубын хурлын видео бичлэгийг үзсэн ч клубыг удирдан зохион байгуулахтай холбоотой олон асуудал тулгарч байсан. Тоастмастерс олон улсын байгууллагын гишүүдэд зориулсан социал медиа албан ёсны хуудаснаа бидний мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй зүйлд хариулж, үнэтэй зөвлөгөө өгч байсан гадаадын бүх гишүүнд талархлаа илэрхийлье.Өнгөрсөн дөрвөн жилийн дотор бид нэгэн гэр бүлийн гишүүд шиг бие биеэ дэмжин, алдаагаа шоолонинээлдэж, хамтдаа харилцааны чадвараа сайжруулж байгаа” хэмээн Ганаа доктор өгүүллээ. Ганчимэг Тоастмастерсын гишүүний хувьд мөн хөгжиж, өнгөрсөн жил ACB буюу Шилдэг илтгэгчийн хүрэл медаль хүртсэн бөгөөд одоо ACS буюу мөнгөн медалийн төлөө илтгэл тавьж байна.
Англи хэл сурахуй
Ганчимэгийн хувьд англи хэл сурах, бусдад заах бол амьдралынх нь нэг салшгүй хэсэг юм. Анх англи хэлийг орос сургуулийнтавдугаар ангид орос багшаар заалгаж эхэлсэн боловч 1990 онд багш нар нь нутаг буцаж, 10 жилийн сургууль нь ч гадаад хэлнийсургалттай болон өөрчлөгджээ. Тэгээд америк багш хичээл ордог болсон байна. “Хүмүүс надаас англи хэл хаана сурсан бэ гэж асуухад “Би Монголын бүтээгдэхүүн. Англи хэл сурах гэж гадаадад явж байгаагүй. Миний англи хэл Монголдоо л сурсан англи хэл” гэж бардам хариулдаг.
Тэр хуучнаар Гадаад хэлний дээд сургууль буюу одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуульд орос, англи хэлний багшийн ангид элсэн ороод англи, монголтөрөл бус хэлний ялгаатай болон төстэй талыг олж судлахыг ихэд хичээнгүйлэн сонирхох болжээ. Тэрхүү сониуч зандаа хөтлөгдөн төрөл бус гадаад хэлийг монгол хүнд илүү ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр яавал зааж болох вэ гэсэн бодол нь түүнийг хэл шинжлэлийн ухааныг гүнзгийрүүлэн судлахад хүргэсэн байна. Ph.D докторынсудалгааны ажлаа Их Британи улсын Durham их сургуульд хийж, Өмнөд Солонгос, Канад зэрэг орноор албан томилолтоор явахад эзэмшсэн эрдэм боловсрол нь ихээхэн хэрэг болдог. Гэхдээ түүний бодлоор Ph.D зэрэг гэдэг нь мэддэг зүйлдээ сэтгэл ханаж, эрдмийн оргилд хүрлээ гэсэн үг яав ч биш гэсэн юм.
“Хүн ер нь насан туршдаа суралцдаг. Тийм ч учраас би дэлхий нийтийн харилцааны хэрэгсэл болсон энэ хэлийг гүнзгийрүүлэн судлахыг чармайж байна. Сурах тусам улам ихийг мэдэхийн төлөө явахаас аргагүйгэдгээ мэдэрдэг” гэв. Ганчимэг англи хэлний мэдлэгтэй ирээдүйн монголчуудыг бэлтгэж байна. Түүний зургаан настай хүү англи хэл дээр гардаг хүүхэлдэйн киноны суваг үзэх дуртай.
“Хүү маань орос сургуулийн нэгдүгээр ангид сурдаг боловч англи хэл сурах маш их сонирхолтой. Надаасангли хэл зааж өгөөч гэж гуйдаг. Хүүхэлдэйн кино үзсээр байгаад хүн зааж өгөөгүй байхад ‘Let’s go, honey!’, ‘Mommy, ice cream, please!’ and ‘Oh, man!’ гээд л ярьж өгнө дөө. Англи хэлний академийн багш нартайгаа ярилцаад зургаан настай хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулж, тэдч сайн суралцаж байна” гэж Ганчимэг ярилаа.
ТВ-д ярилцлага өгсөн нь
“Одоо манай Тоастмастерсын гишүүд зохих төвшинд хүрч, хөгжиж байгаа боловч олон улсын том байгууллагын нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэдгээ мэдрэх цаг болсон гэж бодож байна. Хамгийн түрүүнд бид Тоастмастерс олон улсын байгууллагынхаа нэг дүүрэгт харъяалагдах хэрэгтэй. Өнгөрсөн жил Дэлхийн шилдэг Тоастмастер ноён Прасад Совани Монголд айлчлахдаа бидэнд бэлтгэлгүй ярианы хэсгийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар сургалт явуулсан. Гэхдээ бид клубын сонгуульт гишүүдээ гадаадад дүүргийн сургалтад явуулмаар байна. Бас Монголын албан байгууллага болгон дээр Тоастмастерсын клуб байгуулагдаж, ажилтнуудынхаа харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлээсэй гэж хүсч байна” хэмээн Ганаа доктор ярилаа.
Тэр эх орондоо Тоастмастерсын тухай мэдээллийг олон хүнд хүргэх зорилгоор Монголын үндэсний телевизийн Face2Face нэвтрүүлэгт зочноор оролцжээ. Face2Face нэвтрүүлэг бол Монголын болон гадаадын нэр хүндтэй хүмүүсийг зочноор урьж, тэдний үзэл бодол, ажил үйлсийн талаар англи хэл дээр ярилцдаг бөгөөд үзэгчдийнхээ англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр оруулдаг, олны талархал хүлээсэн нэвтрүүлгийн нэг ажээ. Иймэрхүү олон нийтэд хандсан ярилцлага өгөх нь Ганчимэгийн хувьд өдөр тутмын ажлынх нь нэг хэсэг гэж болно.
“Мэргэжлийн хүний хувьдолон нийтэд зориулсан англи хэл амжилттай сурах стратеги, хэлний боловсролоо дээшлүүлэх боломжийн талаар лекц, яриа хийх нь миний нэг ёсны үүрэг гэжойлгодог” хэмээн тэр хэлэв. Ганчимэг их, дээд сургуулийн оюутан залуус, төрийн бус байгууллагууд, Монголын Хуульчдын холбоо зэрэг олон газрын урилгаар лекц уншдаг, тэр нь эргээд бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд бага ч болов хувь нэмэр болдог гэдэгт итгэдэг.
Тэр “Тоастмастерсынхаа буянаар би олны өмнө гарч ярихдаа туршлага сууж, өөртөө итгэлтэй байдаг болсон. Индэр дээр гарах болгондоо “Баярлалаа, Тоастмастерс” хэмээн өөртөө хэлдэг” гэж бахархалтайгаар өгүүллээ. Мэдээж үүнийгээ англиар хэлдэг.
Ярилцсан дэд профессор Caren Neile, Ph.D, ATMS. АНУ-ын Флорида муж дахь Флорида Атлантик Их сургуулийн Мультимедиа, Харилцаа холбооны сургуулийн багш, (Тоастмастер Олон улсын их хуралд 2 удаа илтгэл тавьж байсан)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ