Хятадад террорист халдлагын буруутнуудад ял оноожээ

Сынхуа агентлагаас Хятадын Шинжаан муж дахь шүүх байгууллага нь онлайн ертөнцөд хэт туйлширсан агуулга бүхий мэдээлэл тарааж, террорист бүлэглэлүүдийг зохион байгуулсан хэрэгт буруутган 32 хүнд ял оноосон тухай мэдээлсэн байна. Тэдгээрийн гуравт нь бүх насаар нь хорих ял, харин бусдад нь 4-15 жил шоронд хорих ял оноожээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улсад халдлага эрс нэмэгдсэн билээ. Өнгөрөгч аравдугаар сард Бээжин хот дахь Тьянанмэний талбайд үл мэдэгдэх автомашин явган хүмүүс рүү гэнэт дайрсны улмаас таван хүн нас барж байлаа. Мөн галт тэрэгний буудалд хутгатай этгээд олон хүний амийг хохироосон халдлага гарсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ