Амралтын таван өдөрт 18 хүн усанд осолдож амиа алджээ

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал харьцангуй тайван байсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Харамсалтай нь улсын хэмжээнд баяр наадмын таван өдрийн хугацаанд 18 хүн усанд осолдож амиа алджээ.
Тэдний хамгийн бага нь хоёр настай хүүхэд байсан гэнэ. Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлынерөнхий газраас мэдээлж байгаагаар энэ жил хур бороо ихтэй, ихэнх гол үертэй байгаа тул иргэдийг голын эрэг дагуу амарч зугаалахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй байгааг анхааруулсан юм.
Баяр наадмын үйл ажиллагаа Хүй долоон худагт 07.10-07.13-нийг хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагын 2000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалтад ажиллажээ. Энэ үеэр онц ноцтой гэмт хэрэг, дуудлага хүй долоон худагт бүртгэгдээгүй байна. Иргэдийн өмчийн эсрэг гэмт хэрэг дөрвөн хоногийн хугацаанд 10 гаруй бүртгэгджээ. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие гэмтэл учруулах, нийтийн хэв журам зөрчих үйлдэл 10 гаран бүртгэгджээ. Хүй долоон худагт нийт 20 гаруй камерын систем ажиллуулж, хэв журам сахиулах арга хэмжж авсан нь үр өгөөжөө өгсөн гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ