Монголд анх удаа англи хэлний ОУ-ын нэр хүндтэй шалгалтуудад Онлайнаар бэлдэх боломжтой боллоо

Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL (the Test of English as a Foreign Language), IELTS, Cambridge ESOL, CEFR-ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог. Тэгвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TOEFL, IELTS, Cambridge ESOL, CEFR-ийн шалгалтад Онлайнаар бэлдэх бүрэн боломжтой боллоо. "Future School Mongolia” Co.Ltd нь сургалтын шилдэг арга зүй, орчин үеийн ухаалаг технологийн шийдэл бүхий тэргүүлэх зэргийн “Macmillan English Campus” онлайн сургалтыг зохион байгуулах албан ёсны эрхийг аван ажиллаж байна. Монголд анх удаа шинэлэг хөтөлбөр бүхий орчин үеийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн дараах сургалтыг цаг хугацаа, орон зайг үл хамааран онлайнаар суралцах үүд хаалга бүрэн нээлттэй болж байна. - TOEFL, IELTS, Cambridge ESOL, CEFR-ийн шалгалтад бэлдэх, - Бизнесийн англи хэл - Ерөнхий англи хэл /өсвөр насныханд болон насанд хүрэгчдэд/ бүх түвшинд /beginner to advanced/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ