ШШГЕГ-ын харъяа 407-р ангид хоригдож буй эмэгтэйчүүд цалинтай болно
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүргийн прокурор “Амьдралын тус дэм цагаан алт” төрийн бус байгууллагуудтай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэхерөнхий газрын харьяа Эмэгтэйчүүдийн 407-р хорих анги дээр “Бүтээлч бүсгүйчүүд” сэдэвт зорилтод сургалтын нээлтийг зохион байгууллаа.
Тус сургалтын нээлтийн ажиллагаанд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыннарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, дүүргийн прокурорын Ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу нар оролцожсургалтын үйл ажиллагааны зорилго , хийгдэх ажлын талаар тодорхой мэдээллийг хоригдож буй эмэгтэйчүүдэд хүргэлээ.
“Бүтээлч эмэгтэйчүүд” сургалт нь тодорхой үе шаттайгаар үргэлжлэх бөгөөдгол зорилго нь “Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7.6.3-т заасныдагуу “Хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилансэргийлэх үйл ажиллагааг явуулж байгаа төрийн бус байгууллагыг дэмжин туслах заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр хорих ангиас суллагдах гэж байгаа болон хоригдож байгаа эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэхэд бэлтгэх улмаар тэднийг түр хугацаагаар ажилтай орлоготой болгоход оршиж байгаа юм.
Энэхүү эсгий гар урлалын сургалт нь5 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цаашидАмьдралын тус дэм цагаан алт төрийн бус байгууллагаас 407-р анги дээр үйлдвэрлэлээявуулж олсон орлогоосоо хоригдож буй эмэгтэйчүүдэд цалин хэлбэрээр олгох юм байна.
Я.Хүрэлхүү
Эх сурвалж: www.gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ