Түрүүлсэн бөхөд салбарынх нь сайд хүндэтгэл үзүүлэв

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, ДЦС-3 ТӨХК-ийн болон “Увс нуур” дэвжээний бөх Улсын арслан Намсрайжавын Батсуурьт өнөөдөр Эрчим хүчний сайд М.Сономпил хүндэтгэл үзүүлж хадаг, мөнгөн аяга өргөн барилаа. Тодруулахад “Увс нуур” дэвжээний бөх Улсын арслан Намсрайжавын Батсуурь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг аж.

Түүний гаргасан амжилтыг үнэлж Эрчим хүчний яамны Хүндэт жуух бичгээр шагнасныг гардуулж баяр хүргэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ