Эрдэнэ сумын нутагт осолдсон автобусны нэг зорчигч хагалгаагаа даалгүй өөд болжээ

Өнгөрөгч зургадугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ийн Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон зам тээврийн ноцтой осол гарсан.

Уг ослын улмаас 6 хүн нас барж, 44 хүн хүнд, хөнгөн гэмтэн өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгвэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан нэг зорчигч өөд болжээ.

Тэрээр гурван удаа хагалгаанд орсон бөгөөд наадмын дараа дөрөв дэх хагалгаандаа орсон байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ