Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 11 см нэмэгдэж Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см орчим давсан, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинд тус тус хүрээд байна.

Мөн ар зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум болон Багануур дүүрэг, Их Хянганы нурууны Халх гол, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт гол, Хангайн нурууны өврийн Байдраг гол Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байна.Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ