Цахилгаан шатанд болсон зодооноос хойш Бейонсе, Жей Зи хоёр ихэд хичээж байна

Америкийн нэртэй хос – дуучин Бейонсе болон түүний нөхөр рэппер Жей Зи хоёр гэр бүлээ хадгалж үлдэхийг хичээнгүйлэн мэрийж байгаа ажээ.Тэр хоёр одоогоор «On the run» аялан тоглолт хийж байгаа болохоор, элдэв асуудал тохиолдвол тэдэнд байгаа цорын ганц арга болох интернэтийн скайп програмаар гэр бүлийн сэтгэлзүйч эмчээсээ зөвлөгөө авдаг аж.
“Энэ нь хачирхалтай мэт сонсогдож болох ч, эмчидөөрийн биеэр очих цаг зав чухамдаа байдаггүй ялангуяа ажил төрөл ихтэй хүмүүсийн хувьд ийм төрлийн эмчилгээ нь Америкт хэвийн зүйл юм” гэж тэдэнд ойр дөт байдаг хүн дурджээ.
Бейонсе, Жей-Зи хоёр энэ мэргэжилтэнтэй удаан хугацааны турш хамтран ажиллаж байгаа бөгөөд долоо хоног бүр түүнтэй скайпаар харилцахыг мэрийдэг байна. Тэд өөрсдийнх нь хоорондбуруу зөрүү ойлгосон, эг маг гээд байсан зүйл огт байхгүй гэдгийг сэтгэл судлаач эмчийн туслалцаатайгаар ойлгохыг л хүсч байгаа юм гэждээрх хүн хэлжээ.
Хос 2008 онд гэрлэсэн бөгөөд хоёр ойтой охинтой, тэдний бүх зүйл маш сайн сайхан байгаа мэт санагдаж болох юм.Гэвч рэппер итгэл алдаж эхнэрээ хуурсан тухай хоёр сарын өмнө дэлхийгээр нэг шуугиж эхлэжээ.
Бейонсегийн дүү бүсгүй Соланж дээдсийн хүрээнийнхний нэг арга хэмжээний дараа зочид буудлын цахилгаан шатанд Жей-Зитэй зодолдсоны дараа элдэв цуу яриа бүр их газар авах болсон байна.
Рэппер загварын дизайнер нэг бүсгүйд сээтэн хаяж байсан нь ингэж зодолдох шалтгаан болжээ.Тэгэхэд энэ явдлаас хойш хоёр өдрийн дараа Бейонсе албан ёсны мэдэгдэл хийж, байдлыг ойлгохыг шүтэн бишрэгч нараасаа хүссэн байна.
Аль ч айлын адил манайд бие биенээ буруу ойлгох явдал гардаг, гэвч бид хоёр бүх зүйлийн тухай ярилцсан, одоо бүх зүйл сайн сайхан байгаа гэж Бейонсе мэдэгджээ.
Саяхан шинэ аялан тоглолтын хүрээнд тоглох үеэрээ Бейонсе итгэл алдсан нөхрийнхөө тухай дууны эх бичвэрт бага зэргийн өөрчлөлт оруулан дуулсан бөгөөд энэ нь Жей-Зи итгэл алдсаныг харуулж байгаа хэрэг хэмээн бүх хүн ойлгосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ