Наадмын дараа 520 тонн хог цэвэрлэжээ

Монголчууд баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хэдийгээр баярыг өргөн дэлгэр тэмдэглэх нь сайхан ч нөгөө талаа баярын дараа хот хогоор булагддаг муу талтай. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл компани Үндэсний их баяр наадмаар Улаанбаатар хотын 280 км замыг цэвэрлэсэн байна.
Иргэд Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэх, Хүй 7 худаг, Чингисийн талбайд баярлаж өнгөрүүлдэг. Мөн гол ус бараадан агаар салхинд гарч баярладаг. Өмнөх жилүүдэд баярын дараа хот хогоор булагддаг байсан бол энэ жил хог хаягдал харьцангүй бага байсныг иргэд ярьж байсан юм. Мөн гол дагуу байрласан иргэд ч хогоо ил задгай хаяхгүй уут саванд хийж, хогийн цэгт хаяж соёлжиж байгааг албаны хүн хэлж байлаа. Мөн 520 тонн хог цэвэрлэсэн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 500 гаруй хогийн сав байрлуулсан байна. Өмнө нь нийслэлд 200 гаруй хогийн сав байсан бол өнгөрсөн жил 315 хогийн сав нэмж байрлуулжээ. Гэвч энэ нь нэг иргэнээс нэг өдөрт гарах хог хаягдалд хангалттай хүрэлцдэггүй гэж ахлах инженер Т.Өмирбек онцолсон юм. Тиймээс хотын зах, гэр хорооллоор нэмж хогийн сав байрлуулах асуудлыг ярилцаж байгаа гэж хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ