Улаанбаатарт 19-21 хэм дулаан

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс, Дорнод Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19, Алтайн өвөр говиор 23-28, Увс нуурын болон Их нууруудын хотгор, говийн өмнөд хэсгээр 20-25, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дулаарч 19-21 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ