Боом туссан дөрвөн иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Хүйтний Хонхорхойд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Хүйтний хонхорхойднутаглаж байсан хоёр иргэн боом тусч ХӨСҮТ эмчлүүлж байгаа бол дахин хоёр иргэн өндөр халуурч ХӨСҮТ-д хүргэгдсэн байна.
Тус айлын иргэд Төв аймгийн Алтанбулаг сумаас ирж ХУД-ын 13 дугаар хороо Хүйтний хонхорхойд нутагласан байна.
Ингэхдээ холбогдох газруудаас ямарч зөвшөөрөл аваагүй ийнхүү нутаглаж байжээ. Харин энэ сарын 14-ны өдөр өндөр халуурч дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, шинжилгээ хийхэд боом өвчин туссан болох нь тогтоогджээ.
Мөн тухайн голомтод 1100 бог, 75 адуу, 64 үхэр нийт 1239 толгой мал байгаа юм байна. Тиймээс гурван км-ийн радиустай хороо цээрийн дэглэм тогтоож холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллажээ. Мөн үхсэн хоёр хонь, хоёр ямааг устган урьдчилан сэргийлэх үзлэг тарилга, ариутгал халдваргүйжилт хийсэн байна.
Боом нь өвчтэй мал, амьтдаас хүнд амьсгал ахуйн замаар халдаж булчирхайг өвчлүүлдэг аминд хүрэх аюултай өвчин болохыг хурандаа Намсрайжав онцолсон юм. Боомтой мал адгуулсан айл хотод амьдрах зөвшөөрөл хараахан аваагүй иргэд байжээ. Төв суурин газар орон нутгаас мал ахуйтай ирж суурших иргэд зөвшөөрөл авахдаамалын халдварт өвчний шинжилгээ хийлгэдэг юм байна. .
СЭТГЭГДЭЛ БИЧИХ