Нисдэг тэрэг осолдож таван хүний амь эрсджээ

Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосулсын Гванжу хотод Онцгой байдлын албаны нисдэг тэрэг бага сургуулийн ойролцоо осолджээ. Ослын улмаас нисдэг тэргэндсууж явсан таван хүн амь үрэгдсэн байна.Харин энгийн иргэн амиа алдсан гэсэн мэдээлэл одоогийн байдлаар ирээгүй байгаа бөгөөд нэг ахлах ангийн сурагч гэмтсэн аж.

Өмнөд Солонгос улсын Ёнхап агентлагийн мэдээлсэнээр өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад осолдсон аяллын хөлөг онгоцны ослоор сураггүй алга болсон хүмүүсийн эрлийн ажиллагаанд оролцож байсан аврах багийнхан уг нисдэг тэргээртөв рүүгээ буцаж байсан байна. Ослын шалтгааны талаар тодорхой мэдээлэл албаны хүмүүс өгөөгүй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ