Мөрийтэй тоглоомонд хожигдсондоо уур нь хүрч, автобусанд гал тавьжээ

БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотод энэ сарын 15-ны өдрийн орой шугамын автобус дэлбэрсэн хэрэг гарсан.

Цагдаагийн байгууллага шуурхай мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд 25 настай залуугсэжиглэгдэн баривчилж, хэрэгтэн ч мөрийтэй тоглоомонд хожигдсондоо шаралхаж гал тавьснаа хүлээсэн тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Уг халдлагаар хоёр хүн нас барж, 32 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Тэдний наймынх нь биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Байцаалтын явцад сэжигтэн мөрийтэй тоглоомонд хожигдсондоо уур хүрч, автобусанд гал тавьсан гэж мэдүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ