Севол усан онгоцны ослоор амь насаа алдагсдын гэр бүлийн 5 гишүүн өлсгөлөн зарлалаа

Севол усан онгоцны ослоор амь насаа алдагсдын гэр бүлийн 5 гишүүн өчигдрөөс эхлэн хугацаагүй өлсгөлөн зарлалаа.
Тус ослоор одоог хүртэл 11 зорчигч ор сураггүй алга болсон буюу тэдний цогцос олдоогүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан ослын шалтгаан, үүнийг хэрхэн шалгаж хариуцсан ажилтнуудад хариуцлага тооцож байгааг нийтэд нээлттэй зарлан, Севол усан онгоцны осолтой холбогдуулан тусгайлсан хууль боловсруулан батлахыг шаардаж байгаа ажээ. Тэд үүнээсээ өмнө ийм тусгай хууль батлахыг шаардсан 3 сая 500 мянган хүний гарын үсгийг цуглуулан бэлдээд байсан бөгөөд тэднийг дэмжин Буддийн шашны сүмийн 1 лам мөн өлсгөлөн зарлаад байгаа ажээ.
Олон хүний амь нас эрсэдсэн томоохон ослоос болж уг осолдзориулсан ямар нэгэн хууль батлах нь боломжгүй боловч Севол усан онгоцны ослоор амь насаа алдагсдын гэр бүлийн гишүүд, энэхүү осол аажмаар мартагдан, амь насаа алдагсад дурсагдах зүйлгүй болж үлдэх вий хэмээн дээрх хуулийг бий болгохыг шаардаж байгаа ажээ.
Севол усан онгоцыг далайгаас татан гаргахад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа төдийгүй аврах ажиллагаанд оролцож байсан 6 хүний амь нас эрсдээд байгаа өнөө үед дахин хүний амь эрсдэх ч магадлал байж магадгүй юм. Гэвч ор сураггүй алга бологсдын гэр бүлийнхэн заавал цогцсыг олж авахыг шаардан тусгай хууль батлахыг шаардан өлсгөлөн зарлаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ