Хойд Солонгосын талтай уулзалт хийж байна

Ирэх 9 сард Өмнөд Солонгос улсын Инчон хотноо болох Азийн спортын тоглолтод оролцохоо мэдэгдээд байгаа Хойд Солонгос улс, энэхүү үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр өнөөдөр 2 Солонгосын Пангмүнжом Хилийн бүсэд Өмнөд Солонгосын талтай уулзалт хийж байна.
Уулзалтаар Хойд Солонгосын баг тамирчдын байрлах байр, хоол хүнс, оролцох спортын төрлүүд гээд олон зүйлсийг хэлэлцэх ба энэ багийн хамгийн үзүүштэй зүйл болсон Хойд Солонгосын оюутан бүсгүйчүүдээс бүрдсэн Хөгжөөн дэмжигчдийн багийн тухай ч мөн хэлэлцэх ажээ.
Хойд Солонгосын талаас баг тамирчдаа өөрийн эх орны усан онгоцонд суулган Инчон хотноо хүргэж буцаах, өөрийн нисдэг онгоцоор Пёнгянг, Инчон хотуудын хооронд зорчуулах шаардлага тавьсныг Өмнөдүүд зөвшөөрсөн байна.
Өмнөд Солонгос улс нь 2003, 2005 онуудад Тэгү, Инчон хотуудад болж байсан спортын тоглолтуудад оролцож байсан Хойд Солонгосын баг тамирчдын тэмцээнд оролцох хувцас хэрэглэл, хоол хүнсний зардал, усан онгоцны түлш зэрэгт ихээхэн мөнгөн хөрөнгө хандивлаж байсан удаатай юм байна.
Маргааш болох уулзалтаар бүх асуудлыг шийдэж дуусгана гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ