Төмөр дутагдлын цус багадалт

ТДЦБ нь бие махбод дахь төмрийн агууламж багасаж, гемоглобины үүсэл саатсанаас эмнэл зүйд цус багадалтын шинжээр илэрдэг эмгэг юм. (iron deficiency anemia)

Шалтгаан
1. Цус алдалт нь ТДЦБ төмөр дутагдлын цус багадалтад хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан нь:
-Ходоод гэдэсний замаас цус алдах,
-умайн цус алдалт,
-бөөр шээсний замаас цус алдах,
-уушгинаас цус алдах,
-хамрын цус алдалт,
-донор
2. Хоол тэжээлээр төмрийг хангалттай авахгүй байх : цагаан хоол иддэг хүмүүс, хоол тэжээлийн хомсдолтай байх.
3.Төмрийн шимэгдэлт багассанаас төмөр дутагдлын цус багадалт үүснэ.
- Ахлоргидрийн үед төмөр ионжиж чадаагүйгээс төмрийн шимэгдэлт буурдаг. Ходоодны хүчиллэг орчинд Fr+3 төмөр Fr+2 хэлбэрт шилждэг. Ходоод, гэдэс тайрагдах, нарийн гэдэсний суулгалт эмгэгүүдийн үед төмөр дутагдлын цус багадалт, витамин В12, фолийн хүчлийн дутагдалтай хавсарч тохиолдоно. Хэдийгээр ходоод гэдэсний эмгэгүүд нь төмөр дутагдлын цус багадалтын голлох шалтгаан болох боловч, төмөр дутагдлын цус багадалт нь эргээд ходоод гэдэсний замын атрофик өөрчлөлтөд хүргэж болно.

Бие махбодид төмрийн хэрэгцээ ихэссэн үед:
-Жирэмслэлт, төрөлтба хөхүүл үе,
- хүүхдийн өсөлт хөгжилт идэвхтэй явагддаг 1 нас хүртэлх хугацаа, бэлгийнбойжил, охидууд анхны сарын тэмдэг ирэх үе,
- биеийн тамираар идэвхтэй хичээллэх зэрэг нь төмөр дутагдлын цус багадалтанд хүргэж болно.

Эмнэл зүй
Цус багадалтын хам шинж:
Захын цусанд улаан эс, гемоглобины тоо, хэмжээ багассанаас эд, эсэд хүчилтөрөгч дутагдажарьс, салст цайж, цонхийно, амархан ядрах, тархи, толгой өвдөх, нүд эрээлжлэх, чих шуугих, зүрх дэлсэх, амьсгаадах, зүрхээр өвдөх зэрэг шинж илэрнэ.
Төмөр дутагдсанаас үүсэх хамшинж: Булчин сулрах, арьс хуурайших, өвдөг, тохой сайртах (гиперкератоз), эмэгтэйчүүдэд чанга найтаах, хүнд юм өргөхөд шээс дусагнах зовиур илэрнэ.
•Үс салаалах, унах, хумс хугарч, нимгэрэн хотойж (койлонихи), толигор байдал нь алдагдах,
•эпитель эдийн гуужилт алдагдсанаас. завьж цуурах, амны салст үрэвсэх (ангуляр стоматит) заримдаа хүчиллэгзүйл идэхэд хэл хорсох, хэлний хөхлөг хатаж мөлийх, юм залгихадгоройх,
•ходоодны шүүрэл багасч, ходоодны салст үрэвсэн хоолны шингэц муудах,
•өвчтөнд гаж мэдрэхүй төржбензин, гутлын тос зэрэг хурц үнэртэй зүйл үнэрлэх, шохой, шүдний оо идэх сонирхолтой болохзэрэг шинж илэрнэ.

Шинжилгээ
•Захын цусны дэлгэрэнгүй шинжилгээндгемоглобин, улаан эс буурна. Өнгө илтгэгч буурна. Улаан эсийн хэлбэр, хэмжээ өөрчлөгдөнө. Ретикулоцитийн тоо хэвийн эсвэл ялигүй ихсэх ба ховор тохиолдолд буурч болно. Цус алдалт үргэлжилж байгаа бол ялтсын тоо ихэсдэг.Төмөр дутагдлын цус багадалтын хүнд хэлбэр, цус багадалт удаан хугацаанд үргэлжилбэл ялтас болон гранулоцитийн тоо цөөрнө. (улаан эс, тромбоцит тоолох)
•Биохимид: сийвэн дэх төмрийн хэмжээ буурна.

Эмчилгээ. Ердийн дэглэм баримтална. ТДЦБ-н далд хэлбэрийн үед төмрөөр баялаг үхрийн мах, өндөг, сүү цагаан идээ, жимс ногоо хэрэглэнэ.
Төмрийн бэлдмэлийг хоногт 150-300 мг төмөр ноогдохоор бодож хоол идэхээс 1 цагийн өмнө эсвэл хоолноос 2 цагийн дараа ус, жимсний шүүсээр даруулж уулгана.
Төмрийн бэлдмэл шүдний пааланг гэмтээдэг тул түүнийг зажлахгүй, залгих, бэлдмэлийг ууж хэрэглэх үед дотор муухай оргих, бөөлжих, суулгах, ходоод өвдөх, өтгөн хар гарах зэрэг гаж нөлөө илэрч болохыг өвчтөнд урьдчилан сануулах хэрэгтэй. Төмрийн бэлдмэлийг хангалттай тун хэмжээгээр тогтмол хэрэглэсэн тохиолдолд 6-8 долоо хоногийн дараа гемоглобины түвшин хэвийн хэмжээнд хүрдэг. Төмрийн бэлдмэлийг ууж хэрэглэхэд гаж нөлөө хүчтэй илэрч байгаа, ходоод гэдэс тайрагдсан хүмүүст, удаан хугацаанд төмрийн бэлдмэлийг ууж хэрэглэсний улмаас ходоод 12 хуруу гэдэсний шархлаа сэдрэх, төмрийг богино хугацаанд түргэн нөхөх шаардлагатай байгаа (төрөх дөхсөн, хагалгаанд орох гэж байгаа) үед төмрийн бэлдмэлийг булчинд, эсвэл судсанд тарьж хэрэглэнэ.
Хүнд хэлбэрийн ТДЦБ (гемоглобин 60мг/л-эс бага, улаан эс 2 саяаас бага байгаа тохиолдолд, мөн настай хүнд ТДЦБ, зүрхний цусан хангамжийн дутагдалтай хавсарч байгаа тохиолдолд)–ын үед ижил бүлгийн улаан бөөмийн цулыг эмчилгээнд хэрэглэнэ.
Урьдчилан сэргийлэлт
Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, өсвөр насны охидууд, сарын тэмдэг нь их хэмжээтэй, эсвэл удаан хугацаанд үргэлжилдэг эмэгтэйчүүдэд анхдагч урьдчилан сэргийлэлтийг хийнэ.
-Хэвийн жирэмсэн эхэд хоногт 30-40мг төмрийг 31 долоо хоногоос эхэлж 8 долоо хоног уулгаж хэрэглэнэ. Харин захын цусны шинжилгээнд цус багадалт илрээгүй боловч төмөр дутагдлын цус багадалт үүсэх эрсдэл хүчин зүйлтэй (жирэмслэхээс өмнө сарын тэмдэг их хэмжээтэй, эсвэл удаан хугацаанд үргэлжилдэг, ходоод гэдэсний замын эмгэгтэй гм) эмэгтэйдтөмрийн бэлдмэлийг хоногт 30-40мг-аар жирэмсний 12-13 долоо хоногоос 15дахь долоо хоног хүртэл, дараа нь 21-25, 31-32 долоо хоногоос 37 долоо хоног хүртэлх хугацаанд уулгаж хэрэглэнэ. Хэрвээ жирэмсний үед, ялангуяа 20 долоо хоногоос хойшхи хугацаанд цус багадалт үүсвэл ураг цус багадалттай төрөх эрсдэлтэй тул эхэд эмчилгээний тунгаар төмрийн бэлдмэлийг хэрэглэнэ.
-Сарын тэмдэг нь их хэмжээтэй, урт хугацаанд үргэлжилдэг эмэгтэйчүүдэд сар болгон сарын тэмдэг ирээд дууссаны дараа 7-10 хоног төмрийн бэлдмэлийг 30-40мг/хоногт хэрэглэнэ.
-Өсвөр насны хүүхэд, болон доноруудад төмөр дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлэх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ