Согтуугаар автомашин жолоодсон, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн хэргээр нэр дэвшигч огцорлоо

Ерөнхийлөгч Пак Гын Хе өөрийн Засгийн газрын Спорт, Соёл Урлагийн яамны сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн хүн нь согтуугаар автомашин жолоодсон хэрэгт холбогдож байсан, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэн архи ууж байсан зэрэг хэрэгт холбогдон нэрээ татаж авсан явдал боллоо.

Түүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хурлаар батлуулах байсан ч бусад намууд, нэр дэвшигчийн дээрх болчимгүй үйлдлүүдийг олны өмнө ил гарган зарлаж байсан ажээ. Ингэснээр Солонгос улсын түүхэнд Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр дэвшүүлсэн 4 дэх томоохон албан тушаалтан нэрээ татаж авсан явдал болсон байна.

Тус улсын Спорт, Соёл Урлагийн яамны өмнөх сайд нь Севол усан онгоцны ослын үеэр амь үрэгсдийн ар гэрийнхэнтэй уулзахаар очихдоо гоймон идсэн хэрэгт холбогдсон даруй уучлалт гуйн албан тушаалаасаа огцроод байсан юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ