Хүнсний гол нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ

Энэ сарын 16-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.7 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 22.3 хувь, төмсний үнэ 19.3 хувь, байцааны үнэ 8.9 хувь, манжингийн үнэ 52.0 хувиар өсч, сонгины үнэ 1.9 хувиар буурсан байна.Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 9.0 хувиар өсч, луувангийн үнэ 3.2 хувь, байцааны үнэ 6.2 хувь, манжингийн үнэ 3.9 хувь, сонгины үнэ 1.5 хувиар буурсан байна. Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.8 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 3.3 хувь, задгай сүүний үнэ 34.0 хувиар, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.5 хувиар буурсан байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар өссөн бол, өндөгний үнэ өмнөх сарынхаас 5.2 хувь буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 9.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ