“Construct Mongolia 2013” болно

Барилгын салбарынхны бодлого, эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, технологийн асуудал зэргийг багтаасан “Construct Mongolia 2013” олон улсын барилга бүтээн байгуулалтын салбарын хурал үзэсгэлэнг Монголын Ногоон Барилга Консул болон Монголын Экспортлогчдын холбооноо ирэх сарын 13-14-ний өдрүүдэд Чингис Хаан зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү форумын гол зорилго нь Монголын барилга үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, мөн барилгын материал үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх, улмаар улс орны эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ