Би итгэсээр л байх уу бэлтгэл гэдэгт нь…

Сайн байна уу би одоо 28-тай найз залуутайгаа танилцаад үерхээд 6 жил болж байна. Хүүхэд байхгүй бид 2 анхандаа их л халуухан өдөр болгон сексдээд гоё л байлаа. Одоо бол тийм юм байхгүй. Анх 3 жилийн өмнө хүүхэдтэй болоод бүтээгүй тэр үед намайг тоохгүй болохоор тэрнээс хойш хамгаалаад яваад байгаа. 4 жилийн өмнө ажлынхаа нэг хүүхэнтэй буудал орсон байсанг би хэзээ хойно мэдсэн. За тэр ч яахав уучилсан.

Одоо бид 2-н хувьд секс байхгүй хамгийн сүүлд 5-10-нд л ойртсон тэрнээс хойш байхгүй би секс хайр халамж хүсэхээр уурлаж бэлтгэл хийгээд ядраад байна гээд байх юм. Янз бүрийн уураг уухаар сексийн дуршил буурдаг юм байхаа. Итгээд л байгаа гэхдээ өнөөдөр 2014 оны 7-16-нд одоо болтол юу ч байхгүй. Бид 2 тусдаа байдаг л даа тэр саяхнаас гэртээ 1-раа амьдардаг болсон. Эмэгтэй хүн секс байхгүй болохоор их ууртай уцаартай болдог юм байна. Одоо би итгээд л яваад байх уу? Сексгүй гэх 2 жилийн хугацаанд боломжтой бол мөнгө төгрөг зөндөө л амьдралд тус болдог 1-хан гэм нь no sex.

Сүүлийн 2 жилд за бараг жилд 20-д байх даа. Бид 2 манайд цуг байж үзсэн 6 сар гэрийнхэнд таалагдаагүй. Тэр өөрөө тусдаа гээд явчихсан. Би итгэсээр л байх уу бэлтгэл хийхээр хүсэлгүй болдог юм уу? Би энэ асуудлаар их л уурладаг болсон тэрнийхээ хэрээр өөрийгөө голоод өөртөө гутарах юм. Залуу хүн байж юу вэ гээд л өөртөө уурлана тэгээд байхгүй. Өөр хүнтэй холбогдож үзсэн гэхдээ гэм хийсэн юм шиг муухай болоод болисон. Одоо бид 2 тоотой хэд уулзана. Салья гэхээр салахгүй хайртай No sex би эхнэр л болоход тохиромжтой болохоос хүсэл шунал нь биш бололтой. Уг нь боловсролтой хэнд гологдохгүй хүн болгон намайг л гэж хүсдэг гэтэл миний байж байгааг нийт 2014 он гарснаас 4 удаа л секдсэн. Би итгэсээр л байх уу бэлтгэл гэдэгт нь…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ